Цэс Close

Сүхбаатар аймгийн "Алтан төлийн эзэн"-ээр тодорсон малчдад УИХ-ын гишүүн Н.Ганибал шагналыг нь гардууллаа

Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн МҮОНРТ, ХХААХҮЯ-наас хамтран шалгаруулдаг Таван Эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ийг тодруулж шагнан урамшуулдаг уламжлалтай.

Энэ жилийн тухайд Сүхбаатар аймгаас дөрвөн малчин тодорч, тухайн эздэд УИХ-ын гишүүн Н.Ганибал болон болон аймаг, орон нутгийн удирдлагууд шагналыг нь гардууллаа.

"АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН"-ээр Мөнххаан сумын Бүрэнцогт багийн малчин Д.ЭНХБАТ

Д.Энхбат нь багадаа Баадуу Дорж хэмээх хурдан морины зүтгэлтэн хүний морийг унаж айраг түрүү авч байсан байна. Нутаг орондоо олноо Дамиа багш хэмээн мөнхлөгдсөн аав нь хүүдээ хурдан адуу цогцлоон өвлүүлэн үлдээснийг хүү нь өсгөн үржүүлж энэхүү алдарт хүрчээ.

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

5 хүн нарын зураг байж магад

"АЛТАН ТУГАЛНЫ ЭЗЭН"-ээр Халзан сумын Халзаншанд багийн малчин М.НЯМДОРЖ

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

7 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

"АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН"-ээр Халзан сумын 4-р багийн аймгийн алдарт уяач Д.ЭРДЭНЭБУЛГАН

“Булгаа Халтарууд” хэмээх хурдан халтар адуугаараа Монголын хурдан морь сонирхогч, уяачдын дунд нэр алдар нь түгсэн билээ. Булгаагийн халтар адуунууд улс, бүсийн наадам болон 21 аймгийн наадмуудад айрагдсан байдаг.

7 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

"АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН"-ээр  Дарьганга сумын Аман-Ус багийн адуучин Г.Бадмаармаг

Г.Бадмаармаг нь багаасаа хоёр өвөөгийнхөө хурдан морийг унаж адуутай нөхөрлөсөн хүү олноо хүндлэгдсэн адуучин болжээ. Өнгөрсөн жил 150 орчим гүү унагалж, унагаа бүрэн бүтэн бойжуулсан амжилт гаргажээ.

5 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

адуу ба байгаль нарын зураг байж магад

Алтан төлийн эзнийг тодруулахдаа  эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарч, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж зах зээлд гаргасан, өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчин өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан байдал, сум, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, малгүй өрх, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж тодруулдаг аж.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах