“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тонн нүүрсийг 182,1 ам.доллароор худалдлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр нүүрсний ээлжит цахим арилжааг зохион байгуулсан талаар мэдээллээ.
Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын "Xianjiade Energy resources International", “Shuangquan Energy", "Wangjin Energy" зэрэг гурван компани оролцож, нэг тонн нүүрсийг 178.6 ам.доллароос дуудаж 182.1 ам.доллароор арилжсан байна.
Цахим арилжааны ялагчаар "Wangjin Energy" компани шалгар, таван багц буюу 32,000 тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182.1 ам.доллароор худалдан авчээ.
Сэтгэгдэл үлдээх