Цэс Close

Ши Жиньпин: Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг чухалчлан авч үзнэ

Niitlel.mn сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын засгийн газрын ордонд ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустинтай уулзлаа.

Уулзалтын үеэр Ши ЖиньпинБНХАУ болон ОХУ нь хамгийн том хөрш орнууд төдийгүй иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншүүд билээ. Хятад, Оросын эрүүл тогтвортой харилцааг хөгжүүлэх нь хоёр орны харилцааны түүхэн логик болон хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхол нийцэж байна. Хятадын шинэ Засгийн газар Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг чухалчлан авч үзэж байгаа бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны шинэ зорилтыг хэрэгжүүлэн, илүү их үр дүнд хүргэхийг хүсэж байна гэжээ.

Үүний хариу болгож ОХУ-ын Ерөнхий сайд Михайл МишустинБНХАУ-ын дарга Ши Жиньпин улиран сонгогдсоныхоо дараа гадаадад хийх айлчлалынхаа эхний орноор Оросыг сонгосон нь маш чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд энэ нь шинэ эриний Орос, Хятадын харилцааны онцлогийг бүрэн харуулж байна. Орос-Хятадын харилцааны хөгжил түүхэн дэх хамгийн өндөр түвшинд байгаа нь өнөөгийн олон улсын нөхцөл байдалд олон талт үзлийг илүү сайн хадгалж, олон туйлт ертөнцийг хөгжүүлэхэд тустай гэж үзэж байна. Орос Хятад улстай хөрөнгө оруулалт, худалдаа, эрчим хүч, байгалийн хий, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, сансар судлал, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, хил дамнасан тээвэр, ложистик зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн сүлжээ, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн. Мөн хоёр тал соёл урлаг, залуучууд, спортын салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн хариуллаа.

Уулзалтын төгсгөлд Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путинийг энэ онд болох Зам ба Бүс төслийн чуулганд оролцохыг урьснаа хэлсэн байна. ВПутин хамгийн сүүлд Украины дайн эхлэхээс гурван долоо хоногийн өмнө 2022 оны хоёрдугаар сард Бээжинд айлчилж байсан юм. Путин, Ши нар өнгөрсөн хугацаанд нийтдээ 40 гаруй удаа уулзжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах