Цэс Close

Чинь Ган: БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-аас улс төрийн айлчлалаа эхлүүлж байгаа нь санамсаргүй хэрэг биш бөгөөд сайтар тунгаасан улс төрийн шийдвэр байсан

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Чинь Ган сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлалыг дэлхий нийтийн анхаарлыг татсан найрамдал, хамтын ажиллагаа, энх тайвны айлчлал болсон хэмээн тодотгоод сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сэтгүүлчдийн хувтд айлчдалын үр дүн хийгээд ОХУ болон Украины хямралыг шийдвэрлэх үйл явцад Хятад Улс ямар үүрэг гүйцэтгэх талаар илүүтэй сонирхсон юм.

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Чинь Ган, “Ши Жиньпин 2013 онд БНХАУ-ын даргын албан тушаалд  сонгогдоод, анхны айлчлалаа Москвагаас эхэлж байсан. Ши Жиньпин улиран сонгогдоод, ийнхүү 10 жилийн дараах анхны айлчлалаа мөн ОХУ-аас эхлүүлж байгаа нь санамсаргүй хэрэг биш бөгөөд сайтар тунгаасан  улс төрийн шийдвэр юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлал нь 2023 оны дипломат харилцааны шинэ хөшгийг нээсэн гэж хэлж болно. Хэдийгээр дэлхий дахины байдал ээдрээтэй нөхцөлд байгаа ч Хятад улс бие даасан энх тайвны гадаад бодлогоо  тууштай баримталж, дэлхийн энх тайваныг дэмжихийн тулд оюун санааг эрхэмлэн дээдэлж байгааг айлчлал харуулсан гэдэгт итгэлтэй байна. Ши Жиньпин даргын төрийн айлчлал нь дэлхийн геополитикийн явцад асар их нөлөө үзүүлэх үйл явдал болсоноос гадна Хятад улс олон улсын хэмжээнд "энх тайваныг бүтээгч" гэдгээ харуулж, том гүрний үүрэг, хариуцлагаа онцолж чадлаа. Улмаар бид олон улсын байдал ээдрээтэй нөхцөлд  тогтвортой байдлыг бий болгож, олон туйлт олон улсын харилцааг ардчилсан болгоход тус дөхөм үзүүлсэн гэж олон нийт үзэж байна гэжээ.

Мөн  “Хятад, Оросын харилцаа эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй байх, харилцан хүндэтгэж итгэлцсэн зарчмыг баримталж, хоёр талын хөгжил дэвшил, сэргэн мандалтыг ахиулаж, олон улсын шударга ёсыг хамгаалахыг эрмэлзэж, шинэ хэлбэрийн том гүрний харилцааны жишиг бий болгосон. Төрийн тэргүүн хоорондын дээд түвшний итгэлцэл нь шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд удирдлага болж болж байна" гэлээ.

Харин ОХУ болон Украины хямралын хувьд, “ Хятад улс Украины хямралд бодитой, шударга байр суурь баримталж, энхийн хэлэлцээгээр зохицуулахыг дэмжсээр ирсэн. Энэхүү айлчлалын үеэр хлёр улсын төрийн тэргүүнүүд Украины хямралын талаар  санал бодлоо нээлттэй солилцсон. Энэ үеэр Хятад улсын бодитой, шударга, тэнцвэртэй байр суурийг Оросын тал өндрөөр үнэлж, Хятадын байр суурийг сайтар судалж, энхийн хэлэлцээ хийхэд нээлттэй хандана гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ талаар Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхийг сайшаасан гэлээ. Мөн энхийн хэлэлцээг Оросын тал аль болох хурдан сэргээх амлалт өгч, Украины хямралыг улс төр, дипломат замаар зохицуулахад нааштай үүрэг гүйцэтгэж ирсэн Хятад улсад талархал илэрхийлсэн. Түүнчлэн БНХАУ-ын улс төрийн  ашгийн араас хөөцөлдөлгүй, энхийн хэлэлцээг ахиулж, дайныг зогсоохыг эрмэлзэж байгаа бодлого дэлхийн нийтийн ашиг сонирхол, хүлээлтэд нийцэж байна” хэмээн цохон тэмдэглэсэн юм

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах