"Тоглоомчид" энэ сарын 20-нд үзэгчдийн хүртээл болно
Хотын буурчийн газар Ихарев гэх 80 мянган рубль хожсон гарамгай мөрийтэй тоглоомчин ирснээр жүжгийн үйл явдал эхэлнэ.
УДЭТ-ын 2023 оны шинэ уран бүтээл Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн "Тоглоомчид" хэмээх алдарт зохиолыг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 04.20-с үзэгчдийн хүртээл болно.
Уран бүтээлийн багийн бүрэлдэхүүн:
Ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу /УГЗ/
Уран сайхны удирдагч Н.Ганхуяг /МУАБ, УГЗ/
Ерөнхий найруулагч Э.Ёндоншарав /СТА/
Орчуулагч М.Цогт
Ерөнхий зураач Л.Сүхбаатар
Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч Г.Ган-Очир /СТА/
Гэрлийн найруулагч Я.Батсайхан /СТА/
Зөвлөх зураач С.Ариунболд /СТА/
Туслах найруулагч Б.Сандуйжав /СТА/
Жүжиг чимэглэлийн эрхлэгч Н.Батбилэг /СТА/
Дууны найруулагч Т.Майдаржав
Гүйцэтгэх продюсер С.Энхболд /СТА/
Дүрүүдэд:
Ихарев-Б.Шинэбаяр /СТА/
Утешительный-Н.Ялалт /СТА/
Кругель-О.Гэрэлсүх /СТА/
Швохнев-О.Майдарравжаа
Замухрышкин-Д.Мөнх-Од /СТА/
Глов аав-Г.Мөнхжаргал /СТА/
Глов хүү-Ц.Жаргалсайхан
Алексей-Ц.Рагчаа
Гаврюша- Б.Ганзориг
Аделаида Ивановна-И.Дашнамжил
Олны хэсэгт: СИТИ их сургуулийн оюутнууд
Энэхүү зохиол нь мөрийтэй тоглоомчдын тухай биш, харин хүн чанар хэрхэн соригдож, ёс суртахуун яаж ёроолд унаж буйг гашуунаар харуулсан зохиол аж.
Сэтгэгдэл үлдээх