Цэс Close

"Хязгааргүй" хип хопера мюзиклд Х.Баярмаа, С.Баямөнх нар тоглоно

Ирэх сард "Хязгааргүй" мюзикл үзэгчдийн хүртээл болно. Эл уран бүтээл уянгын хип хопера төрлийнх гэдгээрээ онцлог. "Хязгааргүй" мюзиклийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, цомнолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг бичжээ.

Хоёрхон дүртэй тус мюзиклд “Хас фильм” студийн продюсер, жүжигчин Х.Баярмаа, жүжигчин, "Gangbay" хамтлагийн гишүүн С.Баянмөнх нар тоглох бөгөөд найруулагч З.Далай найруулж буй.

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Монголын урлаг, оюуны бүтээлч үйлдвэрлэлийн салбарт цоо шинэ бүтээлээ толилуулахаар зэхэж буй тус хамт олон эл бүтээлээ "Хайр" уриан дор хүргэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах