Цэс Close

МАН-ын бүлэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.01/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Элчин сайдыг эгүүлэн татах, Япон, Солонгос, Канад, Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-аас 2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан 3454 дугаартай тогтоол гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал боловсруулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газар урт хугацааны судалгааны үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.
Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах