П.Наранбаяр: Дэлхийн хотуудын нийслэл нь уурхай эрхэлдэг тохиолдол байхгүй
Дорноговь аймгийн Улаанбадрах сумд нүүрсний орд олдсон билээ. Уг ордод хайгуул хийх “Эрдэнэс Баянбогд” ТӨХК-ийн 34 хувийг Эрдэнэс Монгол ХК, 66 хувийг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК буюу нийслэл хот эзэмшиж буй юм.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Сүүлийн 30 гаруй жил зах зээлийн эдийн засагт шилжснээсээ хойш ийм шийдвэр анх удаа гаргах гэж байх шиг байна. Дэлхийн улс орны хотуудын ялангуяа нийслэл нь өөрөө уурхай эрхэлдэг тохиолдол байхгүй байх. Бид зарчмийн асуудлыг бодох л хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. Эдийн засаг дах төрийн оролцооны асуудалд хувь хэмжээ нь яг хэд байвал зүгээр байдаг юм бэ гэж. Хувийн хэвшлийг дэмжээд татварын бааз сууриа өргөтгөөд ингээд явах бодлого нь улс орны хувьд зөв бодлого. Хувийн хэвшил гүйцэтгэж чадах ажлыг хувийн хэвшлээр нь хийлгэх нь зөв. Харин төрийн зүгээс үзүүлэхээс өөр аргагүй асуудалд оролцож болдог. Манайх ашиг олж магадгүй салбарлуу төр өөрөө орчих гээд байна. Зах зээл дэх төрийн оролцооны зохистой хэмжээний тал дээр манай Засаг дарга ямар бодолтой байдаг юм бэ?" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх