Цэс Close

"Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэг болно

ХЗДХЯ-нд

08:30 цагт "Допинг ба спортын авлига" сэдэвт хэлэлцүүлэгтэй.

МУБИС-д

09:00 цагт “Хувьсаж буй боловсрол-Шинэ үеийн суралцагч” олон улсын хурал болно.

СТӨ-нд

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Бидний сувилагч-Бидний ирээдүй” Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

ХӨСҮТ-д

11:00 цагт "КОВИД-19"-ийн нөхцөл байдал, салхин цэцэг, гар хөл амны өвчин, сэрэмжлүүлэг, улаанбурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар мэдээлнэ.

Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачууртын замд

11.00-13.00 цагт Мод тарих өдрүүд эхэлж, нийслэлд “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор Баянзүрх дүүргийн 20-р хороо, Гачууртын замд мод тарина.

“Мишээл экспо”-д

12:00 цагт "Barilga Expo-2023" үзэсгэлэн яармагийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ орон сууц, амины орон сууцны төслүүдийг танилцуулах “Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэнгийн хэсэг нээгдэнэ.

УДЭТ-ын гадаа

12:00 цагт Драмын театрын авто зогсоолын үйл ажиллагааг зогсоож, тохижуулах талаар мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт АН-ын дарга Л.Гантөмөрийг дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж тус намын "Эрх чөлөөний төв"-өөс мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах