Цэс Close

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс ₮2.7 их наядаар нэмэгдэж ₮30 их наяд болов

Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны 4 дүгээр сард 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 (9.9%) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь тухайн улс орны хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн активыг хэлнэ. Эдийн засагт мөнгө хэчнээн хурдан эргэж байна төдий чинээ бага мөнгө шаардлагатай байдаг. Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
 -Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 39.0 хувиар,
 -Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж, 7.2 хувиар тус тус өссөн байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3496.41 төгрөг,
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 507.64 төгрөг,
Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 43.05 төгрөг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах