Цэс Close

38 эхнэр, 89 хүүхэдтэй дэлхийн хамгийн өнөр бүлийн өрхийн тэргүүн таалал төгсчээ

Дэлхийн хамгийн өнөр бүлийн өрхийн тэргүүнийг Зион Чан гэдэг байлаа. Байлаа гэхийн учир нь энэ энэтхэг эр 76 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн цаг өнгөрч буй ажээ. Тэрээр 38 эхнэр, 89 хүүхэдтэй учраас Дэлхийн хамгийн өнөр бүлийн өрхийн тэргүүн гэж нэрлэсэн юм.  

Өнгөрсөн амралтын өдөр Зион Чаны бие муудаж, эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амьсгал хураажээ.

Зион Чан олон эхнэр, олон хүүхэдтэйгээс гадна аавынхаа бүрдүүлж бий болгосон омгийг удирдан, түүндээ маш хатуу дэглэм мөрдүүлж, зарчим барьж ажиллаж амьдарснаараа алдартай гэнэ. Энэтхэгийн Мизорам мужийн Бактавнг Тлангнум тосгонд түүний омгийнхон амьдардаг.  Тосгоны 100 өрөөтэй дөрвөн давхар барилгад өнөр бүл нь аж төрдөг ажээ.

Зион Чан анхны эхнэртэйгээ 17 настайдаа танилцаж гэрлэсэн бөгөөд бусад 37 эхнэртэйгээ гэр бүлээ бүртгүүлээгүй юм байна. Энэтхэгт олон эхнэртэй байх хориотой учир бусадтай нь гэрлэх ч боломж байгаагүй юм. Гэхдээ л Зион нэг жилд 10 хууль бус эхнэр авч байжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах