Цэс Close

Даваа гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ

www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт: "Өдрийн сонин"-ы тэргүүн нүүрт “Өмнөд Монголын хүний эрхийн өртөө” байгууллагын ажилтан Тоочогийн Энхбат "Тусгаар тогтнолыг чинь уландаа гишгэж, нутаг дэвсгэр дээр чинь дураараа аашилж байна. Үүний эсрэг Монголын төр засаг ямар нэгэн юм хэлмээрсэн", Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийж байна, Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Д.Урианхай "Зорилгогүй амьдралын цаг хугацаа бол хамгийн эмгэнэлтэй үхлийн үргэлжилсэн цаг хугацаа байх болно", “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт “Шувуу”-нд шүүрүүлэхгүй өнгөрөх иргэн коммунист нийгэмд ч байгаагүй шүү", Л.Оюун-Эрдэнэ "Журмын нөхөдтэйгөө тэмцэнэ" гэснээ батлах цаг ирлээ, ХУД-ийн иргэн Ө.Насан-Очир "СӨХ гэх нэрийн ард том сүлжээ луйвар явдаг болжээ" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.


"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: “Цоба” ХХК хариуцлага алдаж, захиалагчдаа хохироож байна, “Дижитал” иргэд тусгай үйлчилгээ шаардаж байна, Тэрбумтан “төрүүлдэг” төрийн орон зайг төгрөгийн ипотекийн олгожээ хувийн хэвшлийнхний өрсөлдөөний талбар болгоно, Боловсролын зээлийн сангийн мэдээлэл устсан гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж эхлэв, Хилийн мэргэжлийн хяналтын албаны хахууль авсан байцаагчдад яллах дүгнэлт үйлдүүлнэ зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.

Онцлох нь: “Цоба” ХХК хариуцлага алдаж, захиалагчдаа хохироож байна


Барилгын компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлаа хугацаанд нь дуусгалгүй иргэдийг хохироох тохиолдол олон. Сүүлийн жилүүдэд ийм явдал бүр ч гаарлаа. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр далимдуулан захиалагчдаа цаг хугацаа, санхүүгээр нь хохироох тохиолдол дэндүү олшров. Үүний нэг жишээ бол “Хадат вилла” хэмээх амины орон сууцын төслөөрөө танигдсан “Цоба” ХХК. Тус компани Сүхбаатар дүүргийн XX хорооны нутагт орших Хадатын аманд 2014 оноос төслөө хэрэгжүүлж эхэлсэн. “Хадат вилла-1” төслөө 2014 онд хэрэгжүүлснээс дөрвөн жилийн дараа “Хадат вилла-3”-аа эхлүүлсэн байдаг. Гэтэл “Цоба”-гийнхан ажлаа бүрэн дуусгаагүй, орон сууцаа хүлээлцээгүй, захиалагчдынхаа санал, гомдлыг ч шийдвэрлээгүй атлаа “Хадат вилла-4” хэмээх дараагийн төслөө эхлүүлээд байна. “Хадат вилла-3” хотхон 55 хаусаас бүрдэж буй. Үүний хамгийн сүүлчийн ээлжийн хауснуудыг 2021 онд ашиглалтад оруулах хуваарьтай байсан ч одоо хэр нь захиалагчдадаа бүрэн хүлээлгэж өгсөнгүй. Гэрээнд тусгасан гаднах тохижилтын ажлуудаа огт хийгээгүйн зэрэгцээ зарим сууцын нэмэлт ажлуудыг ч дуусгалгүй орхижээ. Өнгөрсөн лхагва гарагт тус хотхоны сүүлчийн ээлжийн хаус бүхий хэсэгт очлоо. Газар шилгээчихсэн аятай ундуй сундуй байдал угтав. Зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, явган хүний зам гээд орчны тохижилт ер алга. Овоолсон шороо, чулуу, тоосго энд тэндгүй хөглөрч байв. Барилгын компанийнхныг ажлаа дуусгахыг хүлээж ядсан зарим захиалагч хувиасаа хөрөнгө гаргаж шаардлагатай зарим зүйлээ хийгээд, байрандаа санд мэнд оржээ. Хоёр айлын хүнтэй уулзав. Аль аль нь гүйцэтгэгч компанийнхныг ажлаа дутуу хийсэн гэж ярилаа. Тэдний нэг нь “Гэрээний дагуу бол манайх 2021 оны эхээр сууцаа хүлээж авах байсан. Гэвч ажил нь удааширч, төлөвлөгөөнөөсөө нэлээд хоцорсон учир 2022 онд байрандаа орсон. “Цоба”-гаас материалаа гаргуулаад, зарим дутуу ажлаа өөрсдөө хувь хүнээр хийлгүүлсэн байдаг. Ер нь айлууд дутуу ажлуудаа өөрсдөө хийцгээсэн. Гаднах тохижилтыг бол тэр чигт нь хийгээгүй. Гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, усны хаялга зэргийг хийж өгөх ёстой. Гэрээндээ ч тусгасан, зураг төсөлд нь ч бий. Олон ажил дутуу учраас байраа хүлээлцэж, газрынхаа гэрчилгээг ч авч чадахгүй өдий хүрлээ. Байнга шаардаж, асууж байгаа. Дутуу ажлуудаа хэзээ хийж дуусгахыг нь мэдэхгүй” хэмээн ярьсан юм.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: Мод инээлгэдэг хүн, Д.Отгонбилэг: Ипотикийн корпораци нь бонд гаргаж эх үүсвэрийг тасралтгүй болгох санхүүжилтийн тогтолцоог бий болгосон, Хөшөөд байсан шүүх хөдөлж эхлэх үү, Саарал ус ашиглах сайдын тушаалын мөрөөр...,Намууд жендэрийн тэгш байдал, иргэдийн итгэлийн эрэлд... зэрэг нийтлэл, ярилцлага, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Хөшөөд байсан шүүх хөдөлж эхлэх үү?


“...Нүүрсний хэргийн №1” гэгдэж буй УБТЗ-д удирдах алба хашиж байсан С.Батдөлийн хэрэг шүүхийн “үүд”-нд очжээ. Тодруулбал, НПГ-ын хяналтын прокурорууд уг хэрэгт яллах дүгнэлтийг үйлдэж дууссан байна. Энэ нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ гэсэн үг. Энэ үйл явц өнөөдөр, эсвэл маргааш явагдах бололтой.
С.Батдөлийн хэргийн талаарх мэдээллүүдээс харахад 10-аад компанид давуу байдал олгож, шанд нь их хэмжээний авлига авсан. Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг бэлнээр нь “олдсон” гэдэг. Тиймээс уг хэрэгт 10 гаруй хүнийг яллагдагчаар татжээ. Өөрөөр хэлбэл, С.Батдөлтэй хамт шалгагдаж буй хүмүүс нь голдуу “...Авлига өгсөн” гэх компанийн хүмүүс байгаа юм байна.
Гэхдээ авлига авсан тал буюу С.Батдөлийг энэ хэргийг ганцаараа үйлдээгүй, тийм боломжгүй. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд хамтран үйлдсэн байж болзошгүй албан тушаалтнууд “багтаагүй” гэх мэдээлэл байгаа. Тиймээс шүүх дээр С.Батдөл “дээд хүмүүс”-ээ нэрлэх магадлал өндөр байгаа бололтой. Тэгэхээр удахгүй УБТЗ-ын зарим албан тушаалтан хийгээд улстөрчдийн нэрс ил болж магадгүй юм. Нөгөөтэйгүүр С.Батдөлийн хэргийг шүүх яаж хүлээж авч, хэргийн шийдвэрлэлтэд ямар байдалтай хандахаас олон зүйл шалтгаална. Бас яригдаад байгаа улстөржсөн олон асуултад хариу болно. Тэр нь юу гэхээр сүүлийн үед шүүх болон гүйцэтгэх засаглалын хооронд нэлээд хурц зөрчил үүссэн. Засаг талаас болохоор “...Шүүх хэрэг дардаг. Ашиг сонирхолд үйлчилдэг. Нүд цавчилгүй харцгаая” гэдэг. Ерөнхий сайд нь “...Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрэв шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна”, “...Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй”, "...Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн. Хууль зүйн сайд нь "...Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой хэргийг шүүх дээр жил гаруйн хугацаанд байлгаж байгаад хэрэгсэхгүй болголоо. Т.Бадамжунайг ирдэг өдөр ингээд хаачихаж байгаа юм. Тэгсэн атлаа Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт алх цохидог. Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах