Цэс Close

Өнөөдөр дэлхийн "Тамхигүй өдөр"

Жил бүрийн тавдугаар сарын 31-ийг Дэлхийн "Тамхигүй ӨдөР" болгон тэмдэглэдэг. Дэлхийн Тамхигүй өдрийг ДЭМБ-аас улс орнуудын Засгийн газарт хандан аминд халтай тамхины тариалалтад хөнгөлөлт үзүүлэхээ зогсоож, сая сая хүнд хоол тэжээл болохуйц илүү тогтвортой хүнс тариалалтыг дэмжихийг уриалж “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ДЭМБ-ын гишүүн орнууд тамхины хор уршгаас үүдэлтэй үхэл, өвчнийг таниулж, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1987 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ.

Тамхины талаарх онцлох баримтууд:

  • Тамхи хэрэглэгчдийнхээ талыг устгадаг
  • Тамхи жил бүр 8 сая хүний аминд хүрдэг. Түүний 7 сая гаруй нь тамхины шууд хэрэглээнээс үүдсэн бол 1.2 сая хүн нь дам тамхидалтаас үүджээ.
  • Дэлхий даяар 1.3 тэрбум хүн тамхи татдагаас 80 хувь нь бага дунд орлоготой.
  • 2020 оны байдлаар дэлхийн хүн амын 22.3 хувь нь, нийт эрэгтэйчүүдийн 36.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 7.8 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.
  • ДЭМБ-ын гишүүн орнууд 2003 онд тамхины хяналтын суурь конвенцыг баталсан бөгөөд одоогоор 182 орон нэгдэн орсон. Түүний нэг нь Монгол улс.
  • Тамхи үйлдвэрлэхэд жилд 600 сая мод тайрч, 2000 км.кв талбайг устгаж, 22 тэрбум тонн ус зарцуулж, 84 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулдаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах