Чуулган: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 63 гишүүн дэмжиж, батлагдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж дууссаны дараа дараах саналаар санал хураалаа. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн саналыг 63 гишүүн дэмжиж, 92.6 хувийн саналаар батлагдлаа. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдав.
Сэтгэгдэл үлдээх