Ли Хуи: ОХУ энхийн хэлэлцээг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй, асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг үргэлж дэмжиж ирсэн
NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна.
БНХАУ-ын Евразийн асуудал эрхэлсэн Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуи өнөөдөр Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулах зорилгоор Европын орнуудад хийсэн айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын үеэр тусгай төлөөлөгч Ли Хуи "Хятад улс Ши Жиньпин даргын "Дөрвөн хэрэгцээ", "Дөрвөн нэгдэл", "Эргэн тунгаах гурван сэдэв"-ийн зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, талуудтай яриа хэлцээгээ эрчимжүүлж, зөвшилцөлд хүрч, харилцан итгэлцлийг бэхжүүлэхээр ажиллана. Энэ нь зөвхөн Украины хямралын тухай биш бөгөөд бусад байр суурийн талаар ч мөн дээрх зарчмыг баримталж байгаа хэмээсэн цохон тэмдэглэсэн юм.
Ли Хуи үргэлжлүүлэн, Айлчлалын үеэр Европын орнууд Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа нь ажиглагдсан. Талуудад одоогоор хэлэлцээний ширээний ард суух нь хэцүү байж болно. Гэхдээ хэчнээн сул дорой байсан ч харилцан ойлголцох боломж гэж байдаг. Бид түүнийг алдах ёсгүй. ОХУ-ын хувьд тэд энхийн хэлэлцээг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй, асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг үргэлж дэмжиж ирсэн бол Украины тал ч мөн адил энх тайвныг хүсэж, түүнийг эрхэмлэдэг.
Мөн тэрбээр Францын Ерөнхийлөгч Э.Макроны БНХАУ-д хийсэн айлчлалыг эргэн сануулаад, тус айлчлалын үеэр Хятад болон Франц улс Украины хямралын талаар олон чухал санал агуулсан хамтарсан мэдэгдэл гаргасан. Тодруулбал, Хоёр тал атомын цахилгаан станц болон энхийн зориулалтаар ашиглаж байгаа бусад цөмийн байгууламжид зэвсэгт халдлага хийхийг эсэргүүцэж, ийм цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангахад Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн бүтээлч үүргийг дэмжиж байна. Мөн тус мэдэгдэлд хоёр тал мөргөлдөөнд оролцогч талууд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг чанд баримтлах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн” хэмээнсэн юм.
БНХАУ-ын Евразийн асуудал эрхэлсэн Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуи энэ оны тавдугаар сарын 15-26-ны хооронд Украин, Польш, Франц, Герман, Европын Холбооны төв Брюссель болон ОХУ-д айлчилсан юм.
Сэтгэгдэл үлдээх