Цэс Close

ИЗНН-ын даргаар Батын Батбаатар сонгогдсоныг бүртгүүлэх өргөдлөө УДШ-д хүргүүллээ

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас Улсын дээд шүүхэд “... нам дүрмийн өөрчлөлт болон намын даргаар Батын Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх” өргөдлөө өнөөдөр хүргүүллээ.

Энэ үеэр ИЗНН-ын дарга асан Ц.Ганхуяг: "ИЗНН-ын Үндэсний хорооны хурлаас батлагдсан шийдвэр тэр дундаа намын дарга чөлөөлөгдөж, шинэ дарга томилогдсонтой холбоотой материалыг Улсын Дээд шүүхэд өгч байна. Миний хувьд 2015 оноос хойш ИЗНН-ын даргаас ажилласан бөгөөд жирийн гишүүнээс намын дарга хүртэл ажиллах хугацаанд манай нам нэлээд зовлонг тууллаа. Улстөрийн намуудын түүхэнд өөрийн гэсэн ололт амжилтаа бичүүлж чадсан гэж итгэж байна. Монголын ард түмний итгэлийг даахуйц улс төрийн хүчин болж төлөвшсөн гэж бодож байгаа.  1992 онд хүний эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулиа баталсан ч өнөөдрийг хүртэл амар амгалан, тайван сайхан амьдрах буюу санхүү, эдийн засгийн хувьд эрх чөлөөгүй байсаар байна. Тиймээс санхүүгийн эрх чөлөөг нь олгож байж хүний эрх , аюулгүй байдал хангагдаж, төр нь түвшин, түмэн олон амгалан байх нөхцөл бүрдэх юм. ИЗНН цаашид яг энэ чиглэлд идэвхитэй үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байгаа.  Ингээд Иргэний Зориг Ногоон Намын даргаар сонгогдсон Батын Батбаатарт амжилт хүсье" гэв.

Улсын дээд шүүх "Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас Улсын дээд шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь “Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын дүрмийн өөрчлөлтийг, мөн намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх” агуулгатай байна" хэмээн хүлээн авчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах