Цэс Close

Нүүрсний ажлын хэсгийг шинэчилж, Х.Нямбаатар ахална

Нүүрсний ажлын хэсгийг шинээр байгуулж, Х.Нямбаатараар ахлуулахаар болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний түр хороог татан буулгаж шинээр байгуулах захирамж гаргасан байна. Ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтжээ. УИХ-аас хилийн боомтоор ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох түр хороог 2022 оны зургадугаар сарын 16-нд байгуулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах