Цэс Close

ИЗНН-аас мэдэгдэл гаргажээ

Иргэний Зориг Ногоон Намаас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "2023 оны зургаадугаар сарын 19-ний өдөр "Улс төрийн намын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төслийн хэлэлцүүлэг" Төрийн ордонд зохион байгуулагдсан билээ. Уг хэлэлцүүлэгт Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/-ын удирдлагууд болон Хэрэг эрхлэх газрын ажилтнууд оролцсон болно. Хэлэлцүүлгийн дараа уг хуультай холбоотойгоор цахим орчинд "Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна" гэх утга бүхий бичигт 11 намын нэр, намын дарга нарын гарын үсэг зурсан гэх мэдээлэлд ИЗНН-ын Б.Батбаатар гарын үсэг зурсан гэх мэдээлэлд харамсаж байна. Энэхүү бичигт ИЗНН, намын дарга Б.Батбаатар гарын үсэг зураагүй бөгөөд ИЗНН-аас хэн нэгэн этгээд төлөөлөн гарын үсэг зураагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. ИЗНН нь аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа намын Улс төрийн зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэдэг болно. Тиймээс улс төрийн зарим нам, эвсэл, хувь хүн нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, улс төрийн үйл ажиллагаа явуулах, олон нийтэд мэдээлэл түгээхдээ хариуцлагатай хандахыг уриалж байна" гэжээ.

May be a graphic of text

May be an illustration of text

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах