Өнөөдөр болох үйл явдал
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
"Блю Скай" зочид буудалд
10:00 цагт Европын Холбоо болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт зохион байгуулна.
"Монгол Ньюс" мэдээллийн төвд
11:00 цагт Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид дэлхийн аваргын сорилыг дэмжиж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд Тагнуулын Ерөнхий Газарт хандаж хэвлэлийн хурал зохион байгуулна.
Тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоноос үүдэн байгаль орчны тэнцвэр алдагдах, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, цаашдаа манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал сөрөг үр дагавар гарах магадлалтай болж байгаа талаар мэдээлнэ.
Чуулганы танхимын үүдэнд
11:00 цагт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Э.Цэцэгсайхан, Р.Оюун-Эрдэнэ нар Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхдүүд бэлгийн дарамтад өртөж, хүчирхийлүүлсэн мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
Чингис хаан үндэсний музейд
15:00 цагт “Хадан гэрийн эзэн” цогц үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнгийн зорилго нь хадны оршуулгын соёл, уламжлал, утга агуулгын талаар зөв ойлголт өгөх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдлыг нь сурталчлан таниулахад оршино.
Сэтгэгдэл үлдээх