Вагнерын зэвсэгт бослогын улмаас рубелийн ханш унажээ

ОХУ-ын “Вагнер” цэргийн хувийн компани бослого гаргахыг завдсаны улмаас рублийн ханш унажээ. Даваа гарагийн байдлаар рублийн ханш 15 сарын доод үзүүлэлтэд хүрсэн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Тодруулбал, энэ долоо хоногийн арилжааны эхний өдөр ам.доллартой харьцах рублийн ханш 2.1 хувиар унаж, 86.37 болсон нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшин гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Сануулахад, өнгөрөгч баасан гарагт ОХУ-ын хагас цэрэгжсэн “Вагнер” цэргийн хувийн компани Оросын цэргүүдийг дайчид руу нь халдсан гэж буруутган улмаар Украинаас Оросын Ростов хот руу нэвтэрсэн юм.
Бэлтгэсэн: Ц.Кастро
эх сурвалж: BBC.com
Сэтгэгдэл үлдээх