Цэс Close

ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов өрнөдийн орнуудын нөлөөнөөс Монгол улсыг хамгаалахад хамтарч ажиллах саналыг Бээжингийн эрх баригчдад тавьжээ

ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов өрнөдийн орнуудын нөлөөнөөс Монгол улсыг хамгаалахад хамтарч ажиллах саналыг Бээжингийн эрх баригчдад тавьсан талаар тус улсын rg.ru сайтад мэдээлжээ.

Тодруулбал, долдугаар сарын 13-нд ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов БНХАУ-д айлчилсан бөгөөд энэ үеэр Хятадын Коммунист Намын хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчинтэй уулсан байна. Уулзалтын үеэр И.Краснов  Чэнь Вэньчинд өмнө нь Монгол улсад өрнөдийн орнуудын нөлөө нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын талын оролцоотой Орос-Хятадын яриа хэлэлцээг эрчимжүүлэх талаар ярилцах шаардлагатай байна гэж хэлж байсныг нь сануулсан аж.

Мөн И.Краснов энэ талаар ярихдаа "ОХУ-аас боловсруулсан байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны тухай Улаанбаатарт танилцуулсан гурван талт гэрээ"-ний төслийг иш татжээ.

Гэсэн хэдий ч тэрээр "Өрнөдийн орнуудын нөлөө" гэж чухам юуг хэлж байгаагаа тайлбарлаагүй  бөгөөд энэ талаар Хятадын засгийн газар болон төрийн мэдээллийн Синьхуа агентлаг энэ талаар огт  дурдаагүй байна.

Харин South China Morning Post (www.scmp.com) сайтад ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов түүний ажлын алба Монгол дахь өрнөдийн орнуудын нөлөөллийн эсрэг Москва, Бээжин болон Улаанбаатарын хамтын ажиллагааг дэмжиж эхэлсэн хэмээн Оросын төрийн сонины "Российская газета" мэдээлсэн хэмээн бичжээ.

Түүний айлчлал хоёр өдөр үргэлжилжилсэн бөгөөд энэ хүрээнд хоёр улс  цахим гэмт хэрэг, терроризм, авлигатай тэмцэх туршлагаасаа хуваалцах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ирэх 2024 онд криптовалютын хууль бус эргэлт, мөнгө угаах гэмт хэргийн талаар хэлэлцэхээ амласан байна.

Бэлтгэсэн: Ц.Кастро

эх сурвалж: scmp.com, rg.ru, China daily

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах