Цэс Close

Энэ оны эхний хагас жил улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 12 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс дөрвөөр нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос манай улсын эрүүл мэндийн салбарын энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

https://fb.watch/lRTWaFj84K/ 

Эрүүл мэндийн статисткийн мэдээллээр энэ оны эхний хагас жилд 33 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өссөн. Халдварт өвчнөөр өвчлөгсөд энэ оны эхний хагас жилд 25.2 мянга болж өмнөх оны мөн үеэс 90.2 хувиар буурсан. Уг бууралтад коронавирусын халдварын тохиолдол буурсан нь голлон нөлөөлсөн. Харин салхинцэцэг өвчнөөр өвчлөгсөд 6991 буюц 6.8 дахин, гар хөл амны өвчнөөр өвчлөгсөд 3052 буюу 8.2 дахин нэмэгдсэн үзүүллэлттэй байна.

Мөн улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд ХДХВ/ДОХ-ын 12 тохиолдол илэрч, өмнөх оны мөн үеэс зургаан тохиолдлоор нэмэгдсэн байна. Түүнчлэн эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй байна. Халдвар авсан нийт тохиолдлын дийлэнх буюу 83 хувийг эрчүүд эзэлдэг байна"  гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах