Найз охинтойгоо маргалдсаны улмаас амиа хорлох гэж байсан иргэнийг цагдаагийн албан хаагчид аварчээ
Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Шаригат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Сүхээ нар нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд “Нэг зам-Нэг соёл” арга хжээний хүрээнд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Ховд голын гүүрний орчим үүрэг гүйцэтгэж байхад гүүрийн хашлагаар нэг хөлөө давуулан үсрэх амиа хорлохыг завдсан иргэний үйлдлийг таслан зогсоож, амь насыг нь аварч, зөвлөгөө өгч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Өлгий сумын харьяат 30 настай, эрэгтэй нь найз бүсгүйтэйгээ маргаж, сэтгэл гутралд орсон шалтгаанаар дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогдож, Цагдаагийн байгууллагаас зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчид хандан, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулахаар холбон зуучилж ажиллажээ.
эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
Сэтгэгдэл үлдээх