Баасан гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ
www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны наймдугаар сарын 4-ний өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.
-"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт: "Өдрийн сонин"-ы тэргүүн нүүрт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "Энэ жил улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангана", Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оноос шууд нислэг үйлдэхээр боллоо, Япон улсын Токио хотын Шёова Эмэгтэйчүүдийн их сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн профессор, нийгмийн ухааны доктор, монгол судлаач Т.Хөхбаатар "Монгол, японы сэтгэлгээний ялгааг онох нь монгол кино орчуулгын “амин сүнс” юм", “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт "Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөр замын хөдөлгөөний дүрмийн боловсрол олгоё", АН-аас "Эдийн засгийн форум"-ыг улс орон даяар зохион байгуулахаа илэрхийллээ зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
-"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: Таамаг ихтэй Тавантолгойн станц, Монгол, АНУ-ын хооронд 2024 оноос шууд нислэг үйлдэнэ, Орон сууцад буудсан эр өмнө ч галт зэвсэг барьж танхайрч байжээ, С.Наранцогт: Баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, үүсмэл ордыг дуудлага худалдаагаар зарна, Б.Мөнх-Эрдэнэ: Үерт өртсөн газруудыг гурван удаа халдваргүйжүүлсэн зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Орон сууцад буудсан эр өмнө ч галт зэвсэг барьж танхайрч байжээ
Баянгол дүүргийн 30 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар X хорооллын 24 дүгээр байрны тагтан дээрээс нэгэн иргэн дээшхэд хэдэн удаа буудаж буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж, буун дуу тэр хавийн оршин суугчдыг айдаст автуулсан. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага өчигдөр 13.05 цагийн үед ирсний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид очсон байна. Дээрх байрны хоёрдугаар давхарт оршин суудаг, чөлөөт уран бүтээлч, уран барималч иргэн Ц.Г гэх 55 настай эр өөрийн эзэмшлийн “Вепрь” загварын буугаар хоёр удаа буудаж танхайрсан аж. Түүний ийн авирлах болсон шалтгаан нь дээд давхруудад нь амьдардаг иргэд тагтан дээрээсээ хогоо хаясантай холбоотой аж. Ц.Б тухайн үед гэртээ ганцаараа, архи уусан бөгөөд гэр бүлийнхэн нь эзгүй байсан гэнэ. Тэрбээр өмнө нь бас галт зэвсэг ашиглан танхайрч байсан зөрчилд холбогдсон нэгэн юм байна. Зөрчилд холбогдогч Ц.Б өмнө нь ямар нэг байдлаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд өчигдөр түүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан гэнэ.
-"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: Б.Амарбат: Хуримтлал үүсгэх явцдаа хөрөнгө оруулалт хийх боломжтой, Хиймэл оюун ухааны эрин үе, “БРЕЙК”-ээс эхэлсэн 20 жилийн түүх “ТАТАР”, Тархи гашилсан таван онол зэрэг нийтлэл, ярицллага, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Хиймэл оюун ухааны эрин үе
Сүүлийн хэдхэн жилд компьютерийн дэвшил, хиймэл оюун ухаан зэрэг технологийн салбарын хөгжил ихэсч улмаар хагас зууны өмнө боломжгүй байсан зүйлс өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болсон билээ. Технологийн салбар дахь хамгийн гайхалтай бөгөөд тэр хэмжээгээр аюул дагуулах боломжтой зүйл бол хиймэл оюун ухаан буюу AI юм. 1951 оноос хиймэл оюун ухааныг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Ингэсээр цаг хугацааны явцад хөгжлийн үйл явцын дараагаар орчин цагийн дэвшилтэд хүрч чадсан гэж дэлхий нийт үзэж байна. Хиймэл оюун ухааны дэвшилтэд цар тахлын үйл явц чухал нөлөө үзүүлжээ. Учир нь цар тахлын дараагаар дэлхийн нийт цахимжилтад илүүтэй анхаарч улмаар хиймэл оюун бидний ажил, амьдралыг хэв маяг, арга барилыг тасралтгүй өөрчилсөөр байна.Мөн дэлхийн удирдагчдын энэ салбарт манлайлах эрмэлзэл нь энэхүү технологийн салбарын хөгжлийг асар хурдацтай болгох нэгэн хөшүүрэг болж байгаа ажээ. Хиймэл оюун ухааны хөгжилийн хурд бидний төсөөлж чадахаас илүү гайхамшигтай бас хурдацтай аж. Хөгжлийн явц нь жил ирэх тусам хэд дахин хурдацтай явагдаж байна хэмээн шинжээчид үзэж байна. Робот технологи, цахимжилт хийгээд автоматчлал нь салбарыг хөгжлийн хөшүүрэгүүдийн нэг билээ. Компьютер дэх өгөгдлөөс суралцах, гүйцэтгэлийг сайжруулах боломжийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар автоматчлал бидэнд олгож хэвшсэн. Өнөөдөр бид автоматчлалыг эрүүл мэндийн, санхүүгийн, жижиглэнгийн худалдааны гээд олон салбарт аль хэдийн ашиглаж байна.Нарийвчлан үзвэл хиймэл оюун ухааны салбарт дүрсийг таних, байгалийн хэлийг ойлгох, компьютерийн алсын хараа зэрэг салбар технологиуд ч байна. Түүнчлэн автоматчлалын дүнд урлагийг шинээр дахин бүтээх тус салбарын ирээдүйн чиг хандлагыг шинэ орчин үеийн түвшинд хүргэх боломжтой болгосон нь хиймэл оюун ухааны нэгэн гайхамшигтай билээ.
Сэтгэгдэл үлдээх