Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх зам хаана

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал өнөөдрийн 23:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус замыг хааж, хучилт хийх юм. Мөн авто замын ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах аж.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл үлдээх