Цэс Close

Ши Жиньпин: Дэлхийн эдийн засаг нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй бөгөөд эрх тэгш байх хэрэгтэй

БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн удирдагчдын уулзалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Йоханнесбург хотноо болж байгаа талаар бид мэдээлсэн.

 БРИКС-ын орнуудын удирдагчдын XV чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Эв нэгдэлтэй хамтарч ажиллан хөгжлийг эрэлхийлж, зоригтойгоор үүрэг зорилтыг үүрэглэн энх тайвныг ахиулъя” илтгэл тавьжээ.

Тэрбээр илтгэлдээ, БРИКС-ийн орнууд бол олон улсын төлөв загварыг бүтээгч чухал хүчин юм. БРИКС-ийн хамтын ажиллагаа нь өмнөхөө цаашид залгамжлан ирээдүйгээ нээх, уулын адилаар мэрийн урагшлах зангилаа шатанд байна.

  • Бид эдийн засаг худалдаа, санхүүгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх хэрэгтэй.
  • Бид улс төрийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энх тайван амгалан байдлыг хамгаалах хэрэгтэй.
  • Бид хүмүүнлэгийн солилцоогоо эрчимжүүлж, соёл иргэншлийн солилцоогоо ахиулах хэрэгтэй.
  • Бид шударга ёсыг баримтлан, глобал засаглалыг боловсронгуй болгох хэрэгтэй.

Тэрбээр үргэлжлүүлэн, "“БРИКС-ын үүсэл хөгжил нь дэлхийн эдийн засаг, олон улсын бүтцэд гарсан чухал өөрчлөлт юм. Нэгдүгээр 10 жилд, БРИКС-ын хамтын ажиллагаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлт,  өсөлтөд онцгой хувь нэмэр оруулсан. Өнөөдөр дэлхий дахин сүүлийн 100 жилд үзэгдээгүй томоохон өөрчлөлтөд ороод байна. Үүнийг дагалдан шинээр хөгжиж байгаа зах зээл болон хөгжиж буй орнуудыг ашигтай боломжоор хангахыг чухалчилж, энэ хэрээрээ сорилт бэрхшээлтэй тулгарч байна. Бид олон улсын өөрчлөлт шинэчлэлтийн түүхэн үйл явцыг туулж байгаагийн хувьд хамтран  ажиллах ёстой. Дэлхийн хөгжил, БРИКС-ын орнуудын хамтын хөгжлөөс өөрийн хөгжлийг эрэлхийлэх ёстой. Хоёрдугаар “Алтан 10 жил”-ийн шинэ үсрэлтэд бэлдэх ёстой юм. Ингэхийн тулд,

Нэгдүгээрт, хамтран ажиллаж хамтран хожихыг үндэс болгон нээлтэй эдийн засгийг хөгжүүлнэ. БРИКС-ын орнууд дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг үргэлжлүүлэхийн төлөө хийж байгаа алхам юм. Бид дэлхийн эдийн засаг нэг тийш хэлбийхийг эсэргүүцэхээс гадна нэг орны эдийн засгийг тухайлан хамгаалах үзлийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхийн эдийн засаг нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй бөгөөд эрх тэгш байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, инновацид тулгуурласан, бүтээлч шинэ санааг дэмжинэ. БРИКС-ын орнууд инновацид хөрөнгө оруулан эдийн засгийн хуучин механизмыг шинэчлэн бүтцийн чанартай өөрчлөлтийг дэвшүүлнэ. Олон улсын инноваци хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн шинжлэх ухааны ололт амжилтын үр өгөөжийг иргэн бүрт эдлүүлнэ.

Гуравдугаарт, багтаамжтай хүртээмжтэй зарчмаар олон нийтэд дэмжлэг үзүүлнэ. БРИКС-ын орнууд тухайн улсын нөхцөл байдалд үндэслэн 2030 он гэхэд тогтвортой хөгжлийг өөрийн орондоо нутагшуулах стратегийн бодлогыг чиглэлээ болгоно. Энэ нь хүмүүнлэг энэрэнгүй үзлийн суурин дээр эдийн засгаа хөгжүүлж, тухайн улсын нийгэм болон хүрээлэн буй орчноо хүн төрөлхтөн улам ая тухтай, аз жаргалтай амьдрах гэр орон болгох зорилт юм.

Дөрөвдүгээрт, олон талт үзлийг эш болгож дэлхий нийтэд засаглалыг төгөлдөржүүлнэ. БРИКС-ын орнуудын хамтран мөрддөг олон улсын зарчмын дагуу  улс орнууд ижил тэгш эрхтэй байхыг эрхэмлэнэ.

Мөн БРИКС-ийн түншүүдтэй хамтдаа хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтыг баримтлан, стратегийн түншлэлийн харилцаагаа чангатгаж, олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, БРИКС-ийн үүрэг хариуцлагаар хамтын сорилтын эсрэг тэмцэж, БРИКС-ийн үүрэглэсэн үүрэг зорилтоор сайн сайхан ирээдүйг нээн бүтээж, орчин үеийн хөгжлийг зорин хамтдаа урагшлахад Хятадын тал бэлэн байна.

Мөн тэрбээр, Хятад Улс дэлхийн хөгжлийн чухал боломж хэвээр байх болно. Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй. Бизнесийн орчныг тууштай сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үндэсний хэв маягийг бий болгож, дэлхийн жишигт нийцсэн, зах зээлд чиглэсэн бизнесийн орчинг хууль эрх зүйн орчиндоо нийцүүлэн хөгжүүлж, дэлхийн хэмжээнд чиглэсэн өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээг байгуулна. Бид экологийг хамгаалах үйлсийг үргэлжлэн ахиулж, үзэсгэлэнт Хятадын бүтээн байгуулалтыг түргэтгэж, нүүрсхүчлийн хийн оргил ба нүүрстөрөгчийг саармагжуулах чиглэлд идэвхтэй, болгоомжтойгоор урагшилж, эдийн засаг, нийгмийн хөгжилд ногоон шилжилтийг бүх талаар хэрэгжүүлэх болно. Цаашид Хятад улс 1 тэрбум 400 сая гаруй хүн амынхаа орчин үеийн хөгжилд хүрэхийн төлөө хичээн зүтгэж, дэлхийн эдийн засагт улам их хувь нэмэр оруулж, дэлхийн бизнесийн хамтын нийгэмлэгт улам их боломж олгох нь дамжиггүй гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах