Засгийн газар: Авто зам, замын байгууламжийн ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ автозамын салбарын төлөөлөлтэй 2023 оны наймдугаар сарын 28-нд “Өглөөний уулзалт” хийсэн. Энэ уулзалтын дүнгийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан,
Авто замын сангийн бие даасан байдлыг хангах, олон улс болон улсын чанартай авто замын их засварын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Авто замын тухай хуульд үнэлгээ хийж шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах, авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит болон урсгал засварын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх, замын чанар, стандартыг шинэчлэх, цаашид бүс нутгийн онцлогт тохируулан хүнд даацын авто зам барьж байгуулах зэрэг асуудалд арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Сэтгэгдэл үлдээх