Цэс Close

Монелийн задгайд гэр усанд автаж 3 иргэн тогонд цохиулснаас 2 иргэн нас баржээ

Нийслэлд орсон аадар борооны улмаас БЗД, СБД-ийн хэд хэдэн хороонд айлын хашаа, байшин, гэр, автомашин үерт автсан. Үерийн голомтод УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумьяабазар, Онцгой байдлын алба, Дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Монелийн задгайд гэр усанд автаж 3 иргэн тогонд цохиулснаас 2 иргэн нас барсан.
Баянзүрх дүүрэгт үүссэн үерийн голомтод Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудын 90 гаруй алба хаагч аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Нийслэлд орсон аадар борооны улмаас БЗД, СБД-ийн 97 айл үерт автаж, эдгээр айл өрхүүдийг 127 дугаар сургуульд 100 ор дэлгэн нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна.
5 хүн, гэрэлтүүлэг, гудамж ба үүл нарын зураг байж магад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах