“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтад Шадар сайд С.Амарсайхан оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” ирэх есдүгээр сард болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 120 орчим алба хаагч оролцож байгаа.
“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, нээлттэй ярилцлаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын зүгээс Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, нийгмийн асуудал болон цалин хангамжийг шат дараатайгаар нэмэгдүүлэх, цаашид сурч боловсрох нөхцөл боломжоор нь хангах асуудалд анхаарч буйг энэ үеэр онцоллоо. Цаашид гамшгаас хамгаалах арга хэмжээг цаашид хэрхэн боловсронгуй болгох талаар хэлэлцсэн юм.
Сэтгэгдэл үлдээх