Цэс Close

Автобусны арлын дугаарын үсэг нь 30 жилийн хугацаанд дахин давтагддаг гэв

ХҮН намаас нийслэлд автобус худалдан авалтын асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ХҮН намын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, төлөөлөгч, техникийн ухааны магистр А.Отгонбаяр өчигдөр очиж автобус бааз дээр очиж, авсан зураг дээрээ тайлбарлав. Тэрбээр "Ногоон автобус шинэ үү, хуучин уу гэдгийг өчигдөр үзсэн нөхцөл байдлаас тайлбарлая. Арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн. Мэргэжлийн хүмүүс сайтаас шалгасан. Машины арлын дугаар хүний хурууны хээтэй адил, дахин давтагддаггүй зүйл. Автобусны урд хаалганы хэсэгт гэрэл тусгаад харвал зэвтэй, арын тээшний зүүн хэсэгт будаг, замаск хийгдсэн, автобусны доод хэсэгт олон нүхэлсэн, эрэг боолт нь дутуу, дунд хаалганы хэсэгт будаг хийсэн цаасан скоч байсан. Урд хаалганы доод нугасны хэсэгт ногоон будаг хийсэн байсан. Эндээс харахад уг автобусыг үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар угсарсан байдал харагдлаа. Машин, техник үйлдвэрлэлд эхлээд бүх деталиудаа захиалаад мм-ийн алдаагүйгээр зураг төсөл гардаг. Үүний дараа будаг хийж, эд ангиудаа суурилуулдаг. Гэвч эдгээр автобусанд гэрэл, дохио зэргийг суурилуулсны дараа нэмж будаг хийхдээ маш бохир хийсэн байгаа юм" гэв.

Тэгвэл албаны хүмүүсийн дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Энэ нь хэдэн онд үйлдвэрлэгдсэн гэдэг мэдээллийг агуулдаг. Гэхдээ энэ арлын дугаарын үсэг нь 30 жилийн хугацаанд дахин давтагддаг юм байна. Жишээлбэл, 1993 онд үйлдвэрлэсэн машины арлын дугаарын үсэг нь P тэмдэглэгээтэй бол 2023 онд үйлдвэрлэсэн автомашины арлын дугаарын үсэг нь дахин давтагдаж P дээр ирж байна" гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах