Цэс Close

МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад нүдний үзлэг, оношилгооны тусламж үйлчилгээг үзүүллээ

Дэлхийн хараа хамгаалах өдөр (WSD) нь дэлхий нийтийг нүдний эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг. Энэ жилийн Дэлхийн Хараа Хамгаалах өдөр 2023 оны 10-р сарын 12 -нд тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол улсын их сургууль, “Орбис” Олон улсын байгууллагын Монгол дахь салбар, Монголын хараа зүйн мэргэжилтний Од нийгэмлэгтэй хамтран МУИС-ийн 30 орчим оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, нүдний үзлэг оношилгооны тусламж үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Мөн тус сургуульд суралцаж буй 50 гаруй оюутнуудад мэргэжлийн эмч хараа хамгаалах ач холбогдлын талаар харилцан ярилцаж, зөвлөгөө мэдээлэл өгөв.
"Олон улсын хараа хамгаалах өдөр" нь хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр юм.
No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах