УИХ-ын гишүүн Н.Ганибал шууд худалдан авалтуудыг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл санаачилжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Наянтайн Ганибалын зүгээс Гэрээ шууд байгуулах замаар хийгдсэн худалдан авалтуудыг шалган нягтлах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл санаачилсан билээ.
Уг Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг нийт 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих юм.
Одоогоор дэмжсэн УИХ-ын гишүүдийн нэрс:
Н.Ганибал
А.Адъяасүрэн
Ш.Адьшаа
Н.Алтанхуяг
Ж.Батсуурь
Б.Бейсен
С.Ганбаатар
Д.Ганбат
С.Одонтуяа
Б.Пүрэвдорж
Ц.Туваан
О.Цогтгэрэл
Т.Доржханд нарын гишүүд дэмжээд байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс уг тогтоолын төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүн гараагүй байна.
Сэтгэгдэл үлдээх