Цэс Close

Б.Энхбаяр: Хуралдаа суудаггүй гишүүдийг түр хорооноос гаргах саналыг бүлгийн дарга нарт болон УИХ-ын даргад хүргүүлнэ

Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.11.07/ үдээс өмнө хуралдах товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учир хуралдааныг хойшлуулсан юм.

Үүнтэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр "Түр хорооны гишүүд ажлаа хиймээр байна. Бид ирэх сарын 4-нд сонсгол хийх ёстой. Хяналт шалгалтын даалгавар батлах ёстой, шинчээж нэмж томилох ёстой. Иймээс хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлаар намын бүлэгт нь шаардлага тавина. Э.Бат-Амгалан, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар түр хорооны хуралдаа ирмээр байна. Хянан шалгах ажилд саад болж байна. Цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлага үүссэн. Тухайлбал, худалдан авахтай холбоотой 2000 материал байна. УИХ-ын гишүүд Түр хорооны ажилд саад болохоо болъё. Гурван хүнтэй 30 минут хүлээлээ" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах