Цэс Close

Өдөр тутмын "Өглөөний сонин" 4000 дахь дугаараа уншигчдадаа хүргэлээ

Монголын хэвлэл мэдээллийн салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” сонин дөрвөн мянга дахь дугаараа уншигчдийн хүртээл болгожээ.

Тус сонин нь анх уншигчдын хүртээл болсон цагаасаа эхлэн "Хараат бус, мэргэжлийн сэтгүүлзүйн төлөө" уриан дор нийтлэлийн шилдэг бодлого, сэтгүүлчдийн ур чадвар, баг хамт олноороо ялгарч, уламжлалт хэвлэлийн үүргийг манлайлан гүйцэтгэж, уншигчдынхаа гарт өглөө бүр шинэ дугаараа хүргэж ирсэн түүхтэй.

Мөн өнгөрөгч 17 жилийн турш тасралтгүй хэвлэгдэн гарч буй “Өглөөний сонин” нь уншигчдийн хүртээл болсон цагаасаа эхлэн нийтлэлийн бодлого, агуулга, хэлбэрээ алдалгүй үнэн бодитой мэдээллийг өдөр бүр уншигчиддаа хүргэж өдгөө уншигч, захиалагчдынхаа тоогоор тогтмол хэвлэлүүдийг тэргүүлж байгаа билээ.
Бичгийн их мэргэдийн бийрийг хатаалгүй өнөөг хүртэл өртөөлөн авч ирсэн "Өглөөний сонин"-ы үе үеийн хамт олонд, мянга мянган уншигчдынх нь өмнөөс халуун баяр хүргэж цаашид 40.000, 400.000 дахь дугаараа өлгийдөн авахыг ерөөе.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах