БНСУ-ын алдарт жүжигчин И Сон Кён машиндаа өөрийгөө угаартуулж амиа хорлосон байдалтай олджээ
БНСУ-ын алдарт жүжигчин Оскарын шагналт "Parasite" киноны жүжигчин Ли Сун Гюн өнөөдөр /2023.12.27/ өглөө машиндаа амиа хорлосон байдалтай олджээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, “Өнөөдөр /2023.12.27/ өглөөний 10.00 цагийн орчимд Ли Сон Кёны менежерээр дамжуулан сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн. Улмаар цагдаа нар гал түймрийн албанаас хамтран ажиллах хүсэлт тавьж, жүжигчин И-г Сөүлийн Жонго-гу хотын Сонбүк-дон хотод байгааг байршлын мэдээгээр баталгаажуулсан” гэжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар түүний урд суудлын хажууд нүүрсний шахмал түлш байжээ. Мөн жүжигчин Ли Сун Гюн Сөүл хотын Ганнам дүүрэг дэх дээд зэрэглэлийн бааранд ажилладаг эзэгтэйн гэрт марихуан болон бусад хууль бус хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр энэ оны эхэн үеэс, тэр дундаа өнгөрсөн бямба гарагаас хойш гурван удаа байцаалт өгч байсан бөгөөд түүний хар тамхины шинжилгээний хариу сөрөг гараад байжээ.
Үүний дараа цагдаа нар 10:40 цагийн орчимд Жонгно-гу дахь цэцэрлэгт хүрээлэнгээс жүжигчин Ли Сон Кёны машиныг олжээ. Түүнийг олох үеэр аль хэдийн машиндаа нас барсан байдалтай байсан байна. Түүнийг үзэгчид "Parasite", "Miss korea", "Coffee Prince", "All about my life" зэрэг киногоор нь сайн мэдэх билээ.
Сэтгэгдэл үлдээх