Цэс Close

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Хуурамч хаягийг 1 минутаас 30 минутын дотор илрүүлж чадна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, баталлаа. Тодруулбал,Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь тус, тус дэмжлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, баталлаа. Тодруулбал,Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь тус, тус дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сонгуулийн жил эхэлснээр УИХ-ын гишүүдийг гөвж байна. Доромжилсон, гүтгэсэн, харлуулсан хуурамч хаягийг илрүүлэх техникийн болоод эрх зүйн боломж байна уу гэж асуулаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд: Монгол Улс Азидаа фейсбүүк хэрэглээгээрээ тэргүүн байранд явж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд трол хаяг, хуурамч хаягийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Кибер аюулгүй байдалтай тэмцэх хэлтэс 40 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсныг 80 хүний бүрэлдэхүүнтэй газар болгож өргөжүүлсэн. Энэ чиглэлээр төгссөн залуусыг ажиллуулж байна. 

2023 оны жилийн эцэст хуурамч хаяг үүсгэж, хуурамч мэдээлэл тараах үйлдлийг илрүүлэх талд ахиц гарч байна. Илрүүлэлт 50,3 хувьтай гарсан. Эрх зүйн хувьд боломж байна гэж харж байгаа. Харилцаа холбооны зохицуулах тухай хуульдаа зохицуулаад интернэт үйлчилгээ үзүүлж байгаа сүлжээн дээр зохих хэмжээний үнийн дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, манай хуульд хүлээн зөвшөөрөгдсөн техник хэрэгсэл тавиад, хуурамч мэдээлэл дээр гомдол гаргаад Харилцаа холбооны зохицуулах хороонд тодорхойлоод өгсөн нөхцөлд хуурамч хаягийг хаах бүрэн боломжтой. Яамаараа дамжуулаад Харилцаа холбооны зохицуулах хороонд саналаа өгүүлсэн.

Сонгуулийн үеийн хэрэг зөрчлийг арилгах, гомдол мэдээллийг илрүүлэх чадвар бидэнд байна, гэхдээ хаах ямар ч бололцоо байхгүй. Харилцаа холбооны зохицуулах хороонд хуурамч хаяг байна гээд өгөхөд тус хороо цаашаа Фэйсбүүк компанидаа хэлнэ. Гэхдээ заримдаа гурван сар болно. Хугацаа маш  их алдана. Тэгэхээр энэ дээр бол тодорхой төрлийн тоног төхөөрмжийг худалдан аваад шууд хаадаг болох хэрэгтэй. Хуурамч хаяг байна гэдэг мэдээллийг бид авуутаа 1 минутаас 30 минутын дотор илрүүлж чадна. Ийм учраас хаягийг шалгаад хуурамч тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд албан ёсоор мэдэгдээд “хааж өгнө үү” гэдэг хүсэлт тавихад шууд хаадаг байх технологийг нь авчихвал бүрэн боломжтой" гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах