Цэс Close

Нурангин дор 72 цаг байсан 80 гаруй настай эмэгтэйг аварчээ

Япон улсад Ишикава мужид болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон арван барилга нурж олон тооны хүн гэмтэж бэртсэн билээ. Тэгвэл аврагчид газар хөдлөлт болсоноос хойш 72 цагийн дараа нурсан байшингийн доороос 80 гаруй насны эмэгтэйг аварчээ.

Аврагчдын мэдээлснээр, эмэгтэйн ухаан санаа хэвийн, хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Тэд эмэгтэйг байшин дотор гацсан байсныг пүрэв гаргийн үдээс хойш олж тогтоогоод 16:28 цагийн орчимд аварсан байна. Энэ нь даваа гаргийн үдээс хойш Ното хойгт хүчтэй газар хөдөлснөөс 72 гаруй цагийн дараа гэсэн үг юм. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн амьд үлдэх магадлал 3 хоногийн дараачаас илт буурдаг. Хоёр давхар байшингийн нэг давхар нурсан байсан ба амьд үлдсэн эмэгтэй тэнд гацсан байжээ.

Японы Аврагчид, цагдаа нар, түүнчлэн Өөрийгөө хамгаалах хүчний цэргүүд гамшгийн бүсэд амьд үлдсэн хүмүүсийг олох итгэл найдвараа алдахгүйгээр эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Одоогоор 80 орчим хүн сураггүй хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах