Цэс Close

Чарганы хугарсан хэсэг зоогдож, шулуун гэдэс нь урагджээ

Сүүлийн өдрүүдэд цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгдэж байгаа талаар ГССҮТ-өөс сэрэмжлүүлж, холбогдох мэдээлэл зөвлөгөөг өглөө. Нэгдүгээр сарын 5-8-ны өдрийн байдлаар ГССҮТ, салбар эмнэлгүүдээр 1225 өвчтөн үйлчлүүлсний 47 нь цана чаргаар гулгасны улмаас гэмтжээ. Ингэхдээ чарганы хугарсан хэсэг биед зоогдсон тохиолдлууд ихээхэн бүртгэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд л гэхэд шулуун гэдэс урагдсан байдалтай өвчтөн ирж эмнэлгийн тусламж авчээ.

 Иймд,

  • Чанарын шаардлага хангасан цана чарга сонгох
  • Дов жалганы ойролцоо болон өндөрлөг газраас гулгахгүй байх
  • Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байх
  • Хэт олон чаргаар залгаж гулгахгүй байх
  • Хашаа, шон, автомашин болон бусад зүйлийг мөргөхөөс сэргийлэх
  • Цана, чаргаар гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс сөрж алхахаас зайлсхийх
  • Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах