Цэс Close

ФОТО: ИЗНН Булган аймагт ажиллаа

Иргэний Зориг Ногоон нам /ИЗНН/  төвийн бүсийн аймгуудад ажиллан намынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж Булган аймагт ажиллаа.
ИЗНН нь өнгөрсөн онд Их хурлаа хийж, бүтэц бүрэлдэхүүн, дүрмэнд шинэчлэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор намын анхан шатны гишүүдтэйгээ уулзалт хийж байгаа нь энэ юм. Булган аймагт ИЗЗН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар, ИЗНН-ын дэргэдэг эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн П.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй ажилласан.
    
ИЗНН-ын удирдлагууд намын дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор зарим бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсоны дагуу аймгийн намын хорооны даргаар Д.Пунсал томилогдсон бөгөөд батламжийг гардуулан өгч, ажлын амжилт хүсэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах