47-р сургуулийн “цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулна
Сонгон шалгаруулалтын дугаар: 47-ЕБС/ЦГ-2020
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 86м2
1. Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
Санхүүгийн тайлан /2020 оны эхний хагас жилийн тайлан/
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.
5 Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны тогоочтой байх/.
8. Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга, технологийн карт.
9. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 10-р сарын 21-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Баянгол дүүргийн 19-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 47-р сургуульд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.
Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.
Жич: Сургуульд ямар нэгэн тоног төхөөрөмж, сандал ширээ байхгүй болно.
Сэтгэгдэл үлдээх