САЙН ТУРШЛАГА: Баянхонгор аймгийн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүүлэх нэг цэгийн үйлчилгээ
Жендэрийн үндэсний хороо нь 2018 оноос эхлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар орон нутагт сайн туршлага бий болгох, улмаар үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ.
Дараах сайн туршлагаар Баянхонгор аймгийн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүүлэх нэг цэгийн үйлчилгээг онцолж байна.
- Үйл ажиллагаа, хүний нөөц:
- 2016 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж байгаа.
- Харьяалал харгалзахгүй, 24 цаг ажиллаж үйлчилгээ үзүүлдэг.
- Байгууллагын дарга, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, нягтлан, 2 ээлжийн ажилтан нийт 6 ажилтантай.
- Үйл ажиллагааны чиглэл:
- Аюулгүй байдлын хамгаалалт
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ
- Сэтгэл зүйн үйлчилгээ
- Нийгмийн халамжийн үйлчилгээ
- Хүүхэд хамгааллын үйлчилгээ
- Эрх зүйн туслалцаа
- Холбон зуучлах
- Онцлох үйл ажиллагаа:
- Эрх зүйн туслалцаа:
Тус нэг цэгийн үйлчилгээний төв нь өмгөөлөгчтэй гэрээ байгуулж хамтран ажилдаг бөгөөд үйлчлүүлэгч нартаа шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, шүүх хуралд өмгөөлөх үйлчилгээг хэрэгжүүлдэг.
- Чадавхжуулах сургалт, үйл ажиллагаа:
Үйлчлүүлэг нараа чадавхжуулах зорилгоор улиралд 1 удаа сургалт зохион байгуулж гар урлал, оёдол, эсгий урлал, наамал хийх зэрэг чадварт сургадаг.
- Сэтгэл зүйн үйлчилгээ:
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч үйлчлүүлэгч нартаа чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг өгдөг.
- Үйлчилгээ авсан хүний тоо:
- Орчин, тохижилт:
Бүтэц зохион байгуулалтын хувьд үйлчлүүлэг байрлах 2 өрөөтэй, өрөө тус бүр 4 ортой. Ажилчид болон үйлчлүүлэгчдийн гал тогоо тусдаа, агуулах, тоглоомын өрөө, уулзалтын өрөө, ариун цэврийн өрөө болон дүүш, сургалтын өрөө, оффисын өрөө нийт 10 өрөөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийг үндэсний хэмжээнд өөрийн орон нутагт албан байгууллага дээрээ нутагшуулан ажиллахыг жендэрийн үндэсний хорооноос уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх