Blackpink: 2024 он Лиза, Жэнни, Рүжэгийн жил байсан бол 2025 он Жисүгийн жил байх болно
Өмнөд Солонгосын алдарт "Blackpink" хамтлаг нэг жилийн завсарлага авч, улам хүчтэйгээр эргэн нийлэх шийдвэр гаргасанаас хойш хэдийн нэг жил өнгөрчээ. Энэ талаар "Blackpink"-ийн гишүүн Рүжэ “Бид тус тусдаа хүссэн зүйлээ яг жилийн хугацаанд хийгээд буцаж нэгдье гэж хоорондоо тохирсон” хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл өнгөрөгч нэг жилийн хугацаанд "Blackpink" хамтлагийн гишүүд чухам юу хийж байсан талаар та бүхэнд сонирхуулж байна.
РҮЖЭ
Хэсэг хугацаанд фэнүүд нь хэт турсан Рүжэгийн эрүүл мэндэд санаа тавьж байсан ч тэрбээр энэ талаар ямар нэг тайдбар хийлгүй өдийг хүрсэн юм. Үе үе хүндэтгэлийн арга хэмжээ болон спортын тэмцээн үзэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан.
Тэрбээр 2021 онд “On the ground” дуугаар соло дебютээ хийж байсан бол 3 жилийн дараа “Rosie” хэмээх соло цомгоороо эргэн ирэлтээ хийхээр мэдэгдсэн.
Рүжэгийн шинэхэн цомогт багтсан "АРТ" хэмээх дуу цацагдсан цагаасаа эхлэн дэлхийн чартуудыг тэргүүлж ихээхэн шуугиан тариад байна.
“APT.” цацагдсанаасаа хойш 5 өдрийн дотор "Youtube" хуудаснаа 100 сая үзэлт авсан бол одоо энэхүү хандалт хэдийн 200 саяд хүрчээ.
Ингэснээр Рүжэ хамгийн хурдан хугацаанд "Youtube" дээр 200 сая үзэлт авсан эмэгтэй К-поп дуучин болоод байна.
Түүнчлэн "Youtube" дэх" Trending “Music”, "Melon", "Genie", "Bugs" болон "Vibe" зэрэг Өмнөд Солонгосын бүхий л томоохон хөгжмийн чартуудад тэргүүлж, "Perfect All-Kill" (PAK)-д хийгээд байна. Үүгээр зогсохгүй "Spotify"-ын дэлхийн болон АНУ-ын чартуудын 1-р байрыг эзэлжээ. Ийнхүү Рүжэг АНУ-ын Spotify чартыг тэргүүлсэн анхны солонгос эмэгтэй гоцлол дуучин болгоод байна.
Мөн 40 мужийн "iTunes" дээр 1-рт орж, "Apple Music" дээр шинэ дээд амжилт тогтоожээ.
Үүгээр зогсохгүй "AРТ" дуу нь "Billboard Hot 100" жагсаалтын 8-рт бичигдэж эмэгтэй К-поп эмэгтэй уран бүтээлчдийн хувьд хамгийн өндөр амжилтыг гаргаад байна.
Харин алдарт дуучин Бруно Марсын хувьд тэрбээр энэхүү хамтралаар өөрийн хувийн амжилтаа эвдсэн байна. Түүний "Lady Gaga"-тай хамтарсан "Die With a Smile” дуу нэг өдрийн дотор 11.6 сая үзэлт авч байсан бол Рүжэтэй хамтран гаргасан “APT.” дуу нэг өдрийн дотор 14.18 сая үзэлт авчээ.
"APT" дууны утга
"APT" гэдэг нь солонгосоор "apateu" хэмээн дуудагддаг бөгөөд "Аpartment" гэх үгийн товчлол юм. Энэ нь солонгосчуудын архи уухдаа тоглодог “Apartment game” хэмээх нэг төрлийн тоглоом аж. Рүжэ "АРТ" дууныхаа талаар ярихдаа анх архины талаарх дууг олон нийтэд хүргэх нь дэмий байх гэж бодоод дуугаа цацахаа болих гэж байсан ч найзууд нь түүний дуунд донтчихсон байсан учир цацсан хэмээн нэгэн ярилцлагандаа хэлжээ.
Мөн тэрбээр өөрийн шүтээн болох Бруно Марстай хамтран дуулсан уран бүтээл нь учир хайрлахыг хүссэн хэмээсэн.
Тус дууны хөгжмийн хэмнэлийг 1982 онд Toni Basil-н гаргаж байсан “Hey Mickey” гэх хит дууны хэмнэлтэй төстэй гэх шүүмжлэл байгаа ч энэхүү дуу цацагдсан цагаасаа хойш дэлхийн өнцөг булан бүрт хөгшин залуу гэлтгүй хүмүүсийн аманд "АРТ" хэмээх дуу аялагдаж байна.
Тэрбээр тун удахгүй “Will you be my number one” гэх шинэхэн дуугаа цацахаар бэлдэж байгаа аж.
ЖЭННИ
"BlackPink" хамтлагийн Жэнний хамтлагийн гишүүдээсээ хамгийн түрүүнд соло дебүтээ хийж байсан гишүүн юм. Тэрбээр "YG ent"-с өрх тусгаарласанаас хойш соло уран бүтээл хийгээгүй ч дуучин "Zico"-той хамтран "SPOТ" дуугаа цацаж хэсэгтээ л кпоп сонирхогчдыг шуугиулаад амжсан.
Түүний эхний амжилт сарниж амжаагүй байхад тэрбээр шинэхэн соло уран бүтээ болох “Mantra” хэмээх дуугаа цацаж одоогоор 50 гаруй улсын "iTunes"-ийн чартуудыг тэргүүлж байна.
Тодруулбал уг дуу гарсныхаа дараа Сингапур, Бразил, Филиппин зэрэг улсын "iTunes"-ийн шилдэг дууны жагсаалтад 1-р байр эзэлснээс гадна АНУ-ын "iTunes" чартыг тэргүүлжээ. Ингэснээр Женни АНУ-ын "iTunes"-ийг тэргүүлсэн анхны эмэгтэй К-поп дуучин болоод байна.
Түүний дууны клип YouTube дээр шуугиан тарьж, хоёр өдрийн дотор 20 сая гаруй хандалт авсан. Энэ нь Сингапурт тренд болж буй хөгжмийн видеоны платформын жагсаалтын тэргүүн байрыг эзэлсөн бөгөөд "Billboard Global 200" жагсаалтын 6-р байрт байна.
“Mantra” дууныхаа талаар Женни “Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлэх төгс дуу. Шүтэн бишрэгчдээ баярлуулаад зогсохгүй, миний шинэ талыг харуулах дуу болно гэдэгт итгэж байгаа” хэмээсэн юм.
"Mantra" эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг өдөр цацагджээ
Жэнни дуугаа Олон улсын охидын өдрөөр цацсан бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох хөдөлгөөний тэмдгийг тийсэртээ багтаажээ.
Жэнни "Мантра" дуунд орсон "CALLING ALL PRETTY GIRLS" гэх үг нь ч мөн бүх эмэгтэйчүүд хөөрхөн гэх утгатай аж.
МАНТРА дууг олон нийтэд цацахыг хориглов
Учир нь тухайн дууны үг, утга агуулга нь нийтэд цацахад тохиромжгүй, ёс бус хэллэг ихтэй хэмээн шүүмжлэгджээ. Солонгос улсын олон нийтийн телевизийн хуулийн 46-р зүйлийг зөрчсөн аж. Тодруулбал, Солонгосын “Дамжуулах контент, нэвтрүүлгийг шалгах дүрмийн дагуу шалгалт хийхэд тус дуу нь далд сурталчилгаа хийсэн нь тогтоогдсон. Брэндийн нэр дурдагдаж байгаа нь хууль зөрчсөн хэрэг. Хэрэв зарим үгээ өөрчилж хасвал, дахин шалгаад нэвтрүүлж болох юм. “Mantra” дуунд "Land Rover Defender", "In-N-Out Burger" брэндийн нэр гарч байна” гэжээ. Ингэснээр "Blackpink" хамтлагийн олон нийтэд цацахыг хориглосон хоёр дахь уран бүтээл болоод байна. Өмнө нь тус хамтлагийн "Kill this love" дууны клипэнд суудлын бүсээ зүүгээгүй хэмээн "KBS телевиз" нийтэд цацахыг хориглож байсан юм.
МАНТРА дууны утга
Мантра гэдэг нь тарни, шившлэг гэсэн утгатай бөгөөд Жэнний энэхүү дуугаараа дамжуулан хөөрхөн охид өөртөө итгэлтэй, хараат бус хамгийн гол нь атаархагчдыг тоох хэрэггүй. Хэн ч хөөрхөн охины тодоос тод гэрэлтэх гэрлийг унтраах ёсгүй хэмээн хэлэхийг хүсчээ.
МАНТРА дууны клипний цаана
Дөрвөн өөр Жэнниг болон дөрвөн машинаар дамжуулан хамтлагийн гишүүдээ фэнүүддээ сануулахыг хүсчээ.
Эрч хүчтэй шаргал үст Рүжэг "Land Rover Defender" машинаар төлөөлүүлжээ
Хамтлагийн ахмад гишүүн Жисүг хэзээд үнэ цэнээ алддаггүй "Mercedes Benz W123" машинаар төлөөлүүлжээ
Хамгийн үнэтэй дэлхийд маш ховор тоотой худалдаалагдсан "Lamborghini Countach" машинаар хатлагийн гишүүн Лизаг төлөөлүүлжээ
Харин Жэнни энэ бол би хэмээн өөрийгөө "DMC DeLorean" машинаар төлөөлүүлжээ.
ЛИЗА
"BlackPink" хамтлагийн гишүүн Лиза өөрийн "Rock star" болон "Moonlight floor" зэрэг дуугаараа мөн л дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа билээ. Хамгийн үнэтэй хувцаслалт, хамтлагийн түүхийг харуулсан бүжиг дэглэлт болон халуунхан бие зэргийг нэг дор цуглуулсан түүний дуу хэсэгтээ л дэлхий нийтийг доргиож байсан билээ.
Сүүлд түүнийг "Moonlight floor" хэмээх дуугаа цацахад дэлхий нийт түүнийг дэлхийн тэргүүн баяны бэр болж магадгүй гэх таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн юм.
"Billboard"-д Лизагийн шинэ сингл "ROCKSTAR" нь АНУ-ын хамгийн алдартай дуунуудын долоо хоног тутмын чансаагаар "Hot 100"-ийн 70-р байранд оржээ.
“ROCKSTAR” нь Лизагийн “LALISA” (84-т бичигдсэн) болон “MONEY” (90-р байр) дуунуудыг гүйцэж түрүүлж, “Hot 100” дууны жагсаалтын хамгийн дээгүүр орсон дуу болж байна.
Нэмж дурдахад "ROCKSTAR" Billboard's Global Excl-д 1-р байранд орсон. АНУ-ын чарт, Глобал 200-д 4-т, Рэп дижитал дууны борлуулалтын жагсаалтад 2-т, Дижитал дууны борлуулалтын үндсэн чартад 7-т, мөн Hot Rap Songs чартын 19-р байранд орсон байна.
Улмаар таван жил завсарлага аваад байсан "Victoria secret" шоуг нээж өөрийн "Rock star", "Moonlight floor" зэрэг дуунуудаараа нээж дахин өөрийн авьяас, гоо үзэсгэлэнгээ гайхуулаад амжсан юм.
Лизагийн шагнал хуурамч
Саяхан Өмнөд Солонгосын “Hybe” корпорацын дотоод баримт бичиг задарснаар "Blackpink" хамтлагийн гишүүн Лизатай холбоотой цуу яриа дэгдээд байна. “Хөгжмийн салбарын тайлан” гэх баримт бичиг Үндэсний Ассамблейн аудитын үеэр ил болжээ. Энэхүү тайланд Лизагийн амжилтыг үгүйсгэсэн байна. Тодруулбал уг тайланд Лизагийн "MTV Video Music Awards"-ын амжилтыг “сэжигтэй санал хураалтаас шалтгаалсан” байж магадгүй. Ингэхдээ санал хураалтад дотоодын шүтэн бишрэгчид хөндлөнгөөс оролцсон хэмээн бичжээ.
Тус тайланд дурдсан дотоодын шүтэн бишрэгчид гэдэг нь тайландын шүтэн бишрэгчдийг хэлж байгаа бөгөөд үүнээс болж тайландууд “Hybe” корпорацын эсрэг нэгдэж, дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Тэд та бидний нэрлэж заншсан" Twitter" буюу "X" платформ дээр #HybeApologizeToLISA буюу “Лизагаас уучлал гуй” гэсэн хаштаг байршуулж энэ нь трэнд болоод байна.
ЖИСҮ
Хамтлагийн ахмад гишүүн Жисүгийн хувьд тэрбээр хамтлаг түр завсарлага авч гишүүд соло уран бүтээл хийхээ мэдэгдэхэд кино урлагт үргэлжлүүлэн хүч үзэхээ мэдэгдэж байсан. Анх тэрбээр продюсер цувралд шинэхэн уран бүтээлчийн дүрээр дебют хийж байсан бол өнөөдөр гол дүрд тоглох саналуудыг ар араас нь авч байгаа чадварлаг жүжигчин хэмээн үнэлэгдэх болсон билээ.
Түүний анхны гол дүр бүтээсэн "Snowdrop" цуврал шүүмжлэгчдээс сайн муу олон шүүмж авч байсан бөгөөд энэ дүрээр түүнийг өсөх ирээдүйтэй жүжигчин хэмээн кино шүүмжлэгчид үнэлсэн.
2025 он бол ЖИСҮгийн жил
BLACKPINK: Бид одоо 19тэй биш, 28тай болчихож
"Blackpink" хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш хэдийн найман жил өнгөрчээ. Тэд завсарлага авсан нэг жилийн хугацаанд өөр өөрсдийн уран бүтээлдээ анхаарч хоорондоо цахимаар болон утсаар л холбоо барьж байжээ. Энэ хугацаанд хамтлагийн ахмад гишүүн Жисү бусад гишүүддээ байнга анхаарал хандуулж, санаа тавьж байсан талаар хамтлагийн бусад гишүүд хэлж байсан юм. Тэд найман жилийн ойгоо 1 жилийн ойгоо хийж байсан газартаа хийжээ.
"YG ent" ирэх 2025 онд "BLACKPINK" хамтлаг эргэн ирэлтээ хийж, аялан тоглолт хийх болсныг мэдэгдлээ
Сэтгэгдэл үлдээх