
Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар салбарын албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас шалгаруулж Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл", цомоор шагнадаг уламжлалтай.
Тэгвэл баяр наадмын босгон дээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"-ийг өнөөдөр /2025.07.09/ Ерөнхий сайд Г.Занданшатараас гардаж авав. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртсэн та бүгдэд халуун баяр хүргэе. Төр улс, Монгол Эх орныхоо төлөө хийж бүтээсэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашдын ажил, үйлст тань амжилт хүсье” гэв.
Сэтгэгдэл үлдээх