Warning: file_put_contents(/var/www/html/wp-content/shield/.htaccess): failed to open stream: Permission denied in /var/www/html/wp-content/plugins/wp-simple-firewall/src/lib/vendor/fernleafsystems/wordpress-services/src/Core/Fs.php on line 421
Эрүүл мэнд – Нийтлэл.мн

Category: <span>Эрүүл мэнд</span>

Эхлэл Эрүүл мэнд
Үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдаж эхэллээ

Үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдаж эхэллээ

Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон “БЭХ” баар эрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины III тунд хамруулах аяныг санаачиллаа. Уг аяны хүрээнд тус салбарын ажилтнууд арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр 08:00-19:00 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн вакцинжуулалтын таван цэгт очин, III тунд хамрагдах боломжтой юм. Монгол Улсын Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын...

БНСУ-аас нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийг  татан авчээ

БНСУ-аас нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийг татан авчээ

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах тухайд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа танилцууллаа. УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, “БНСУ-аас өчигдөр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа. Мөн арваннэгдүгээр сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна. Ийнхүү шат дараалсан арга хэмжээгээр...

Тэмдэглэлт өдрүүдэд дархлаажуулалт болон шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Тэмдэглэлт өдрүүдэд дархлаажуулалт болон шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана

Энэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн дарга гаргасан байна. Тушаалд зааснаар арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж. Мөн...

ЭМЯ: ЭХЭМҮТ-ийн эмч ажил дээрээ нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний баг ажиллаж байна

ЭМЯ: ЭХЭМҮТ-ийн эмч ажил дээрээ нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх шинжилгээний баг ажиллаж байна

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч ажил дээрээ нас баржээ. Тодруулбал, Х нь 11 сарын 02-03-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан аж. Харамсалтай нь их эмч Х нь 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас баржээ. Тэрбээр,...

Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана

Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана

Эрүүл мэндийн сайдын аравдугаар сарын 26-ны А/642 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын бүрэн тун болон нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авч эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа III тунд хамрагдах боломжтой болсон. Уг тушаал гарсныг иргэд, олон нийт төдийлөн мэдээгүй, сайн ойлгоогүй байгааг вакцинжуулалтад ажиллаж буй эмч, сувилагч нар хэлж байлаа. Чингэлтэй дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт өнөөдөр...

Гэр хорооллын эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна

Гэр хорооллын эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн алслагдсан хорооны нутагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийж буй. Ингэхдээ эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж ямар байгаа болон үнэ ханшийн талаарх судалгааг гаргаж, чанар, аюулгүй байдалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байна. Шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн алслагдсан хороод, гэр хороололд байрлах...

Е-Mongolia апп-аар вакцины тунг шалгах боломжтой

Е-Mongolia апп-аар вакцины тунг шалгах боломжтой

Улсын онцгой комиссоос аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээж буй. Үүнтэй холбоотойгоор тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад III тун хийлгэсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх эсвэл 20,000 төгрөгөөр шинжилгээ өгөх шаардлага тавьж байгаа. Тэгвэл аж ахуй нэгж, байгууллагууд e-Mongolia аппликейныхээ тусламжтайгаар үйлчлүүлэгчийнхээ III тун хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой боллоо. Ингэхдээ та “e-Mongolia” аппликейшнээрээ тухайн...

Г.Сайханбаяр: Шинээр ирсэн 200 гаруй цэргийн алба хаагчаас халдвар илэрсэн

Г.Сайханбаяр: Шинээр ирсэн 200 гаруй цэргийн алба хаагчаас халдвар илэрсэн

УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр хэвлэлийнхэнд төсвийн төслийн талаар мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар оролцлоо. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Шинээр ирж байгаа цэргүүд...

С.Энхболд: Эхний ээлжинд нэн шаардлагатай, тасалдал үүсч байгаа эм тариануудыг татна

С.Энхболд: Эхний ээлжинд нэн шаардлагатай, тасалдал үүсч байгаа эм тариануудыг татна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгөв. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон бусад холбогдох...

С.Энхболд: Одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээгүй байна

С.Энхболд: Одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээгүй байна

Цар тахлын улмаас хил хаасан учир зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан гэх мэдээлэл байгаа. Ямар төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл хомстсон талаар Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа. Тэрээр, ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар бий. Энэ байгууллага эмийн чанар, хяналт, гамшгийн үеийн нөөц бүрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байгаа. ЭМЯ-наас эмнэлгүүдэд...