Эрх мэдлийн өвчин
Зарим хүмүүсийн хувьд засаглалын хэрчим бялуу хүрчихээрээ дэлхий ертөнцөд гүйцэтгэх өөрийн үүрэг, ертөнцийг хүлээн авах байдал нь эрч өөрчлөгддөг. Өөрсдийгөө бараг л бурхантай зүйрлэж, бусад хүнэнцрүүдийн хувь заяаг шийдвэрлэх чадал хүчтэй мэт санадаг. Энэ бол сэтгэцийн өвчин биш, сэтгэцийн онцлог юм. Их зан гэдэг бол анагаахын нэр томъёо бус.
Эртний Грект тодорхойлсон үндсэн утга нь өөрийгөө нөлөө бүхий этгээд болсон гээд өөртөө итгэх, бардам зан нь нэмэгдэж, бусадтай доромж, сэжигч байдлаар ханддаг байна. Ингэхдээ хүртсэн засаглалаасаа таашаалыг мэдэрч, биеэ огт өөрөөр авч явж эхэлдэг байна. Энэ асуудлыг аль эрт, Эртний Грекийн үеэс л ярьж хэлж эхэлжээ.
Платон Федругийн алдарт илгээлтэд их зангийн урьтлыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. “Хүсэлт биднийг ухаангүйгээр таашаал руу чирч, биднийг удирдсан цагт түүний ноёрхлыг их зан гэдэг” гэжээ.
Их зан жүжигчилсэн зохиолд ч харуулсан байдаг нь Шекспирийн Каролиан тод жишээ юм. Харин гибрис карьерын загвар гэхээр уран зохиолын дүр гэхээсээ улс төрийн удирдагчдын амьдралыг судлах ёстой болдог. Энэ бол улстөрч, бизнесмэн, цэргийнхэн болон академич байна уу, удирдагчдад тааралддаг мэргэжлийн эрсдэл юм.
Гэхдээ удирдагч болгон ийм чанартай болно гэж байхгүй. Гэхдээ л ихэнх улстөрчдөд энэ синдром ямар нэгэн байдлаар илэрдэг байна. Ийм “онош”-той байж болзошгүй өндөр түвшний удирдагчдын үйлдлийг дараах шинжүүдээр таньж болно (Жагсаалтаас дор хаяж 3-4 шинж илэрсэн байх):
-Дэлхий ертөнцийг асуудлыг нь шийдвэрлэхийг шаардсан хүмүүсээр дүүрэн газар гэхээсээ илүү өөрийнхөө хүчийг ашиглаж, алдар дээрээ дуурсгаж болох тавцан гэж харах,
-Хожим нь эергээр үнэлэгдэх үйлдэл хийх сонирхолтой, ойр тойрондоо тэдгээрийн ач холбогдлыг хэтрүүлдэг,
-Өөрийн имиж болон түүнийгээ илэрхийлэх аргадаа хэт их анхаардаг,
-Өөрийн хийсэн бүхнээ хэл яриа, үйлдэлдээ оруулах, өөрийнхөө үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх хандлагатай,
-Өөрийгөө үндэстнээсээ болон бусад бүлгээс хэт ихээр ялгах, өөрийн хүсэл, санаа бодол, хэрэгцээг бүх үндэстэн, бүлгийг хэрэгцээ гэж хардаг, -Өөрийнхөө тухай ярихдаа тогтмол “бид” гэдэг үг хэрэглэдэг,
-Өөрийн туршлага, итгэл үнэмшилдээ хэт итгэх, бусдын санаа бодлыг тоохгүй буюу сэжиглэнгүй хандах, -Өөртөө болон өөрийн хүчиндээ хэт их итгэх,
-Дэлхийн шүүх цааз, бусдын санаа бодолд захирагдахгүй гэдэгтээ итгэх, зөвхөн бурхан, түүх л түүний хийсэн гавьяаг үнэлж чадна гэж үзэх, -Бодлогогүй, огцом шийдвэр гарагах,
-Бодит байдалтай харилцаагүй болох, өөрийгөө энгийн иргэдээс тусгаарлах,
– Өөрийн алсын хараа, ёс суртахууны цэвэр ариун байдалд бат нот итгэдэг, улс төрийн чиг хандлагаа өөрчлөхдөө хөшүүн
– Хэтэрхий өөртөө итгэлтэй байдал нь сонгосон улс төрийн чиг хандлагын зарим асуудлуудыг жичид нь авч үзэх явдалд саад учруулж, үйл хэрэг нь муугаар эргэхэд хүрдэг тул улс төрийн мэдлэггүй, дээрэнгүй гэх хандлагаар бусдад ойлгогдоход хүрдэг. Ийм болгодог гадаад хүчин зүйлсэд: хэт илүүдсэн эрх мэдэл олгох, түүнийг нь хязгаарлах механизм сул байх, түүнчлэн засгийн эрхэнд байх хугацаа зэрэг ордог.
Бүгдийг чадагчийн уур амьсгал ямар ч түвшний хүнд илэрч болно. Албан тушаал томрох тусам энэ эрсдэл улам нэмэгдэнэ. Ардчилсан байдлаар сонгосон удирдагчид ч улстөрийн ийм нөхцөлд орох нь бий. Ингээд тэдний хувийн үзэл бодол, санаа нь намын санаа бодол болон хувирчихдаг. Гибрис синдром буюу эрх мэдлийн өвчин ардчилсан оронд ч байна уу, ямар ч орон байна уу, засаглалд илэрдэг зүйл юм.
Эх сурвалж: samopoznanie.ru
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх