Цэс Close

Эрчүүдийн сэтгэлийг татах бүсгүйчүүдийн нууц

[cmsmasters_row data_shortcode_id="ce456pwtu9" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="fz5id6ft6r" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="mrne0ibtmm" animation_delay="0"]

1.Ээж шиг битгий аашил

Хайртай хүмүүс бие биеэ ойлгож, дэмждэг байх нь зүйн хэрэг. Гэвч эрчүүдийн өмнөөс асуудлыг нь шийдэж болохгүй. Эрчүүд ёс юм шиг л хариуцлагаас зайлсхийхийг оролддог бол бүсгүйчүүд хайртай хүнийхээ өмнөөс асуудлыг үүрэх нь бий. Үнэн хэрэгтээ энэ нь эрчүүдэд тэвчихийн аргагүй дарамт юм. Хайртай залуугийнхаа өөрийгөө батлан харуулах боломжийг битгий булааж аваарай. Хайртынхаа хувьд та халамжит ээж биш, харин дурлалт бүсгүй нь байх ёстой гэдгийг бүү март.

2.Үггүйгээр харилц

Та өөрийн дотны эмэгтэй найзтайгаа шөнө дөл болтол ярилцаж, өөрийнхөө зүрхний бүх нууцыг хуваалцаж болно. Харин хайртай залуутайгаа харц, инээмсэглэлээрээ ярилцах нь илүү дээр гэж зөвлөе. Чимээгүйхэн ширтэлцэх нь амрагийн харилцааны нэгэн сайхан хэлбэр юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд хайртай гэдгээ мэдэж байхад л бүх зүйл хангалттай. Мэдээж энд санаа бодлоо солилцох биш, харин бэлгийн харилцааны тухай яригдаж буйг ойлгож байгаа байх. Бэлгийн харилцаанд олон үг зөвхөн саад л болдог гэдэг.

3.Сексийн дур булаам байдал

Сексийн дур булаам байдал болон гоо сайхан гэдэг бол дотоод байдлын хэмжүүр. Хэрвээ танд эмэгтэй хүний чинь секси чанар хангалттай бол та гайхамшигтай харагдаж, өөрийн гоо сайхан дур булаам байдлаараа эрчүүдийг татах болно. Ийм хүүхнүүд өөртөө эрчүүдийг татдаг бөгөөд түүнтэй цуг байхад эрчүүд сэтгэл ханамжтай байдаг. Сэтгэл дундуур байгаа үедээ эмэгтэй хүн хэн нэгний дурыг булаана гэдэг юу л бол. Сээтэгнүүр, хөгжилтэй, өөдрөг эмэгтэй хүн хүсэл татам харагддаг.

4.Хайрын сүмээ барь

Бэлгийн харилцаанд бүх мэдрэмжийг чинь хөдөлгөх нөхцөл байдал хэрэгтэй. Унтлагын өрөөндөө хайрын сүм байгуулах хэрэгтэй. Үнэндээ унтлагын өрөө бол та бүхэлдээ нээгдэж болох дотно бүс шүү дээ. Та бүхний харилцаа, хайр дурлалын үүрэнд бүх зүйл сайхан, тансаг үнэртэй байх ёстой. Та үүнийг бий болгохын тулд юу хийх хэрэгтэйг хийсвэр сэтгэлгээ чинь хэлээд өгнө. Шунал тачаалаар дүүрэн гайхалтай харилцаа, хайр дурлалыг бий болгоход энэ бүхэн тусална.

5.Сэтгэл хөдлөл бий болго

Танд ямар ч сексийн хүсэл төрөхгүй, эрэгтэй хүн л дур хүслийг чинь хөдөлгөхийг хүлээх тохиолдол гарч болно. Гэхдээ энэ нь эрсдэлтэй, учир нь таны хүсэхгүй байгаагийн шалтгааныг хайрт чинь өөрөөсөө хайх болно. Эмэгтэй хүний хэтэрхий идэвхгүй, айсан байдал нь эрэгтэй хүнийг өөртөө итгэлгүй байдалд оруулдаг. Ийм байдлаас гарах олон гайхалтай аргууд бий бөгөөд хайрттайгаа хамт аз жаргалын амтыг мэдрэх хэрэгтэй.

6.Найз бүсгүй... амраг

Эр хүний сэтгэл зүйд хайртай эмэгтэй нь найз, амраг гэсэн хоёр байр суурьтай байдаг. Найз бүсгүй бол эр хүний хувьд бүгдийг нь мэддэг ойлгодог нээлттэй ном бол амрагийн хувьд үргэлж шинэ, урьдчилан тааварлашгүй байх хэрэгтэй.  Өөрийгөө энэ хоёр дүрд хувирган эмэгтэй хүнийхээ бяцхан нууцыг хадгал. Оронд таны царайнаас хайрт чинь найзаа биш, харин хүслэнт эмэгтэйгээ харж байх ёстой.

7.Зааж сургаж болохгүй

Эр хүнд зааж сургана гэдэг бол тэнэг хүүхний л ажил гэдгийг санаж яв. Зааж сургаж хүмүүжүүлэх бол ээжийн л байр суурь шүү дээ. “Багш шиг шаардлага тавих нь” харилцааг сүйрэлд оруулдаг.

8.Өөртөө итгэ

Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, өөртөө итгэлтэй бай. Таны хайр сэтгэл харилцаанд чинь зам заагч од байг. Өөртөө тохирохгүй дүрд тоглож, хуурмаг баг зүүж болохгүй. Бүсгүй хүн өөрийгөө хуурч,эр хүнийг татахын тулд өөр дүр эсгэхийг оролдох нь хамгийн муу зүйл. Эрчүүд ийм залийг шууд анзаарч энэ нь түүнийг танаас хөндийрүүлэх болно.

9.Мэдрэмжээ хөгжүүл

Мэдрэмжтэй байна гэдэг бол зөвхөн эмэгтэй хүний нандин чанарын нэг. Эмэгтэй хүн мэдрэмжтэй бол эр хүний сэтгэлийг байнга өргөж, түүнийг өөрийгөө олоход нь нарийн ухаанаар тусалж чаддаг. Угтаа эрчүүд бүгдийг мэддэг юм шиг царай л гаргадаг юм. Үнэн хэрэгтээ тэд хүүхнүүд шиг л өөртөө эргэлздэг бөгөөд эмэгтэйчүүдээс ч илүү сэтгэл зүрхний халуун дулаан дэмжлэгийг хүсэмжилж байдаг. Энэ нь та нарын харилцааг бэхжүүлнэ.

10.Нээлттэй харилцаа тогтоо

Дурлалт хосууд бие биедээ хүндэтгэлтэй бас чин сэтгэлээсээ илэн далангүй хандсан тохиолдолд жинхэнэ сэтгэлээсээ ойр дотно болдог. Ялихгүй худал хуурмаг зүйл л хүмүүсийн хооронд хана бий болгодог. Худлаас муу зүйл гэж үгүй. Ганцхан худал үг бүх гэгээн зүйлсийг, хамгийн түрүүнд хайр дурлалыг үгүй хийдэг.

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row][cmsmasters_row data_shortcode_id="8617p2okqk" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="dkluhwveqa" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text animation_delay="0" shortcode_id="6mofs674va"]

Click here to change this text

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах