Сэтгэлээр унавал уншаарай
Хүн болгонд л сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй болох үе байдаг. Үнэн хэрэгтээ сэтгэл санааг чинь өөдрөг болгож чадах хүн бол та өөрөө л юм. Доорх үгсийг хадгалж аваад сэтгэлээр унасан үедээ уншаарай.
- Хэн нэгэн хүний хувьд чи бүх зүйл нь байдаг.
- Инээмсэглэл чинь чи таалагддаггүй хүнийг ч аз жаргалтай болгож болно.
- Шөнө болгон хэн нэгэн унтахаасаа өмнө чиний тухай боддог.
- Чамайг хэн нэгэн үзэн ядахад хүргэдэг шалтгаан нь ихэвчлэн тэр хүн чамтай адил болохыг хүссэнээс үүддэг.
- Энэ орчлонд чи өмнөөс нь үхэж ч чадах хоёроос доошгүй хүн байдаг.
- Хамгийн багадаа 13 хүн чамайг өөрийнхөөрөө хайрлаж байдаг.
- Байнга л гунигтай сэрнэ гэхэд амьдрал дэндүү богинохон.
- Чамд зөв сайхан сэтгэлээр ханддаг хүмүүсийг хайрла, харин сөргөөр ханддагийг нь мартаж орхи, бүх юманд учир шалтгаан байдаг гэдэгт итгэ.
- Чи амьдралынхаа хамгийн том алдааг хийхэд ч үүнийг дагаж ямар нэгэн сайн юм ирж байдаг.
- Амьдрал чамаас нүүр буруулсан гэж бодсон үедээ түүнийг өөр өнцгөөс нь хар.
- Амьдрал дахиад нэг боломж өгөхөд чиний бүх юм бүтнэ гэдгийг санаж яв.
Боломж олдвол алдалгүй атга. Энэ боломж бүх амьдралыг чинь өөрчилж магадгүй тул түүнээс зугтах хэрэггүй.
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх