Албан ёсны зөвшөөрөлгүй гадны шашны 80 байгууллагын нэрс, байршилыг танилцуулж байна

Албан ёсны зөвшөөрөлгүй гадны шашны 80 байгууллагын нэрс, байршилыг танилцуулж байна

Өмнөд Солонгос, Иран Улсыг шинэ коронавирусын халдварын эрсдэлд оруулсан гол буруутнаар Христ болон Исламын шашны  гаж урсгал, номлолоос үүдэлтэй иргэдийн төөрөгдөл, зан үйл нөлөөлсөн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байгаа.

Монголын Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээлэлд Монгол Улсын хэмжээнд зөвхөн Христийн шашны 196 сүм хийд байдаг талаар өгүүлжээ.

сүм Албан ёсны зөвшөөрөлгүй гадны шашны 80 байгууллагын нэрс, байршилыг танилцуулж байна

Гэвч бодит байдал дээр энэ тоо худлаа бөгөөд энд багтсан сүм хийд нь зөвхөн бүртгэлтэй хэсэг нь. Бүртгэлгүй сүм хийд маш олон байдгийг коронавирусын дэгдэлттэй холбогдуулан иргэд, хүн ам олноор цуглуулахгүй байхыг зорьсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоожээ.

Шашны байгууллагуудыг Нийслэл болон дүүргүүд дэх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын алба бүртгэж авсан ч тэдний мэдээлэл зөрүүтэй, бүртгэл судалгаа муу байсныг өнгөрсөн шалгалт нотолжээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах боломжтой. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудыг хаах саналыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлжээ.

Одоо эндээс ямархуу шийдвэр гаргахыг ард иргэд анхааралтай ажиглаж байна. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Сүм хийдийн бүртгэлийн санд бүртгэлтэй ч албан ёсны зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдээс авлига, хээл хахууль авч зөрчлийг нуун дарагдуулж, үйл ажиллагааг хэвээр нь үргэлжлүүлэх вий гэдэг дээр хуулийн байгууллагууд болон иргэд хяналт тавиад эхэллээ.

Нийслэлд бүртгэлтэй ч албан ёсны зөвшөөрөл аваагүй шашны байгууллагууд нийслэлийн дүүргүүдэд шивээ шиг шигэн байршжээ. Энд тэдгээр сүм хийдийн нэрс, байршлийн талаар тодорхой мэдээлэл өгч байна. Харийн шашны сүм хийдүүд Монгол хэлний хамгийн гоё, хүний сэтгэл татам үгсийг сонгон өөртөө нэр оноосон болохыг доорх жагсаалтаас мөн харах болно.

Бидний олж мэдсэнээр Улаанбаатарт одоогоор өөрсдийгөө ил хэлсэн 9 урсгал үйл ажиллагаа явуулдаг юм байна.

  1. Пентекост
  2. Пропестран
  3. Лютран:
  4. Методист:
  5. Иохорон:
  6. Карисматик:
  7. Морман
  8. Шинчончи
  9. Мүүн

Христийн шашны “Диваажингийн хаалга, Аум Шинрике, Ард түмнүүдийн сүм, Мэнсоны урсгал,  Нарны сүмийн одон зэрэг дэлхийд зартай гаж урсгалууд байдаг.  Эдгээрээс  Шинчончи,  Мүүний урсгалын талаар монголчууд тодорхой мэдээлэлтэй болсон байгаа. Христийн шашны урсгал яагаад ийм олон байдаг вэ гэвэл номлогч болгон дагагч, итгэгчдээ тогтоон барихын тулд өөрийн амбицаар ямар нэгэн нэр олж оноон өгдөгтэй холбоотой байдаг бололтой.

Зөвхөн Морманы шашны олон эхнэртэй байхыг дэмждэг ба дэмждэггүй хоёр урсгал хоёул Монголд орж ирсэн байдаг юм байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг аль ч сүмүүд итгэгчдийнхээ тоог өсгөж хэлдэг. 20.000 гишүүнтэй гэгддэг шашны байгууллага ч бий бөгөөд тэд гишүүн бүрээсээ сард 100.000 төгрөгийн татвар авдаг байна.

Сүмийн итгэгчид голдуу гэр хорооллын, амьжиргааны түвшин доогуур өрхийнхөн байдаг. Тэднээс хураасан энэ татвар банкинд сүм хийдийн дансанд байршиж, дийлэнх гадагшаа, шашны төв байгууллагууд руу шилждэг талаар эх сурвалжууд ярьж байгаа юм.  Хэрвээ үнэхээр 20.000 гишүүнтэй шашны байгууллага  байгаад, тэр байгууллага сар бүр нэг хүнээс тус бүр 100.000 төгрөгийн татвар хураахад

20.000 х 100.000 = 2 тэрбум төгрөг болж байна.

2 тэрбумыг 1 жилийн 12 сард үржүүлэхэд 24 тэрбум төгрөг монголын нийгмээс харийн шашны байгууллагад хандивлаж байна гэсэн үг юм. Энэ бол ганцхан сүм дээр босч байгаа мөнгөн дүнгийн жишээ. Тэгвэл зөвшөөрөлтэй 196, зөвшөөрөлгүй 80 гаруй сүм хийд нийлээд жилд хэдэн тэрбум төгрөгийг зовж зүдэрсэн Монгол иргэдийн халааснаас босгодог байх вэ. Энэ бол анхаарахгүй өнгөрч болохгүй сэдэв билээ.

Сүм хийдийн бүртгэлийн санд бүртгэлтэй ч албан ёсны зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагууд

  1. Хожимын үеийн гэгээнтнүүдийн сүм (Багануур)
  2. “Шалом” Христийн цуглаан (Ивээлийн салбар Шалом нуур) (Багануур)
  3. Ганзам-1 (Багануур)
  4. Илтгэлийн уул (Багануур)
  5. Эзний гол (Багануур)
  6. Амьд үг (Багануур
  7. Ерөөгдсөн чуулган (БГД)
  8. Авралын гэрэл (БГД)
  9. Алтан Од (БГД)
  10. Самма христийн цуглаан (БГД)
  11. Хайрын зам (БГД)
  12. Улаанбаатар Ариунбаярт мэдээ (БЗД)
  13. Амийн мод цуглаан (БЗД)
  14. Хайрын загалмай (БЗД)
  15. Эзний ивээл чуулган (БЗД)
  16. Хайрын төв чуулган (БЗД)
  17. Хонхор Методист сүс (БЗД)
  18. Тулгуур чулуу (БЗД)
  19. Гэрэлт цамхаг (БЗД)
  20. Налайх төгс сайн мэдээ чуулган (Налайх)
  21. Эзний баяр хөөр (Налайх)
  22. Мөнхийн гэрэл хаанчлал (Налайх)
  23. Амьд итгэл (Налайх)
  24. Сүнсний ивээл чуулган (Налайх)
  25. Налайх өөрчлөлт илгээлтийн зам (Налайх)
  26. Хожимын үеийн гэгээнтнүүдийн сүм (Налайх)
  27. Өөрчлөлт монгол толгойт (СХД)
  28. Христэд итгэгч баптист сүмүүдийн холбоо (СХД)
  29. Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (СХД)
  30. Ивээлийн булаг (СХД)
  31. Монголын Адвентист чуулган
  32. Жаргалант ирээдүй (СХД)
  33. Толгойт сион чуулган (СХД)
  34. Елим самму (СХД)
  35. Ерөөлийн булаг (СХД)
  36. Агуу гэрэл цуглаан (СХД)
  37. Ганц зам илтгэл (СХД)
  38. Амартайван өргөө
  39. Елим цуглаан
  40. SOL чуулган (СХД)
  41. Агуу гэгээн цуглаан (СХД)
  42. Өөрчлөлт (СХД)
  43. Цэнгэг ус (СХД)
  44. Монголын адвентист чуулган (СХД)
  45. Бател (СХД)
  46. Баянхогуу хайрын гэрэл (СХД)
  47. Тэнгэрлэг ивээл (Амартайван өргөө) (СХД)
  48. Нэгэн зам (СХД)
  49. Орбитын гэрэл (СХД)
  50. Амийн булаг (СХД)
  51. Елим самму (СХД)
  52. Христ сүм (СХД)
  53. Мөнхийн амлалтын солонгос (СХД)
  54. Гэрэлт амьдрал (СХД)
  55. Сэргэлтийн давалгаа (СХД)
  56. Ханын материалын чуулган (СХД)
  57. Хайрын гэрэл (СХД)
  58. Найдвар хүүхэд хооллох төв (СХД)
  59. Эгшигт хайр (СХД)
  60. Шинэ гэрэл (СХД)
  61. Гайхамшигт хайр (СХД)
  62. Сионы алдар (СХД)
  63. Ерөөлийн үндэс (СХД)
  64. Баяр хөөр (СХД)
  65. Найрварын булаг (СБД)
  66. Амийн шинэ ундарга (СБД)
  67. Хайрын зам (Хан-Уул)
  68. Морин даваа – Амартайван (ХУД)
  69. Гайхамшигт хайр сүм (ХУД)
  70. Бурханы жигүүр (ХУД)
  71. Итгэл найдвар хайр сүм (ХУД)
  72. Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (ХУД)
  73. Дэлхийн хязгаар (ХУД)
  74. Яармаг дахь адвинтист чуулган (ХУД)
  75. Нисэх дахь адвинтист чуулган (ХУД)
  76. Сонсголон – Амартайван (ХУД)
  77. Төгс сайн мэдээ чуулган (ХУД)
  78. Өлзийт – Амартайван (ХУД)
  79. Мөнхийн өргөө (ХУД)
  80. Залбиралын өргөө (ХУД)
  81. Өөрчлөлт монгол 32 (СБД)
  82. Ваарчны гэр (Чингэлтэй дүүрэг)
  83. Хайрын ургац (Чингэлтэй дүүрэг)
  84. Шадивлан есүсийн гэр (Чингэлтэй дүүрэг)
  85. Гайхамшигт хайрын өргөө (Чингэлтэй дүүрэг)
  86. Есүсийн хожимын үеийн гэгээнтнүүдийн сүм (Чингэлтэй дүүрэг)
  87. Гайхамшигт хайр сүм (Чингэлтэй дүүрэг)

Исламын шашин:

  1. Монголын мусальманы нийгэмлэгүүдийн Дан ислам холбоо (БГД)
  2. Халифа Осман сүм (Налайх)

Үргэлжлэл бий


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.