Цэс Close

ДЭЛХИЙ ЭЭЖЭЭ ХАЙРААРАА ТЭВЭРЦГЭЭЕ!

[cmsmasters_row data_shortcode_id="oyahbzwr1j" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="58j0censak" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="fpnn2f9qhk" animation_delay="0"]
ДЭЛХИЙ ЭЭЖЭЭ ХАЙРААРАА ТЭВЭРЦГЭЭЕ!
Монголын хээр талаас бичсэн захидал №1
Өнөөдөр, Монголчуудын уламжлалт цаг тооллоор хаврын сүүл сарын 15. Монголын хээр тал юу нэгнийг бодлогширно. Умар зүгт шингэх наран, дорно зүгт тэргэл саран. Сар бүрийн 15-нд ийнхүү хээр талд наран саран талын хоёр хязгаараас бие биесийг ширтэн хардаг бөгөөд тэг дунд нь талын нүүдэлчин айлын гэр байдаг юм. Би яг одоо тэнд байна. Ертөнцийн төв мэт. Шингэж буй наран зүгээс нэгэн морьтон дуу аялаад давхиж айсуй. Ургаж буй саран зүгээс тэмээн хөсөг айсуй. Үхэр мал хотолжээ. Удалгүй одод түгэж шөнийн анир гүм тэнгэр доор айл гэрт үлгэр, уртын дуу, морин хуурын аялгуу дуурсана. Уудам хээр талын тэнгэрт саран авхай үй олон одон-охидоо дагуулан умар зүг нүүж явна.
Нисч яваа шувууны нүдээр үзэх аваас цэнхэр туяатай нүд алдам талын уудамд хааяа нэг од газарт буусан мэт үзэгдэх нь айл гэрийн тоонын гэрэл болой. Хээр талын нүүдэлчид мал сүргийн бэлчээр, өвс усны шим сорыг дагаж ийн хол хол нутаглана. Их хотын бужигнасан амьдралдаа идээшсэн хүний нүдээр харах юм бол нүүдэлчдийн ахуй даанч уйтгартай мэт. Тийм биш ээ.
Нүүдэлчний амьдрал уйдашгүй. Мянга мянган жил нүүдэллэж, үлгэр туульсаа зохиож, уул устайгаа хүүрнэж, од сарны зурхай зурж, судар номоо бичиж, уртын дуугаа дуулж, морин хуурынхаа аялгуугаар байгаль дэлхий адуу малтайгаа ойлголцож, хайрлан дурлаж, үр хүүхдээ өсгөж, хүлэг морио уралдуулж, хурим найраа дэглэж, айраг цагаагаа сөгнөж... өчүүхэн ч чөлөө завгүй.
Их хотуудад олон өнгийн гэрэл солонгорч, хурдан галт тэргүүд дээгүүр доогуур давхилдан, цахилгаан хөгжим нүргэлэн, үй олон залуус дуулж бүжиглэн, шилэн хундага жингэнэлдэж байхад талын нүүдэлчид хүлгийн дэл дээр дарцаглаж, морин хуураараа ингэн тэмээ уйлуулж, хээр талдаа чимээгүйхэн аж төрнө.
Дайн самуун болж, газар дэлхий сэгсэрч, өндөр байшингууд нурж, далайн шуурга оволзож усан хуй эрчилж, өндөр хүчдэлийн цамхаг ойчиж, зам тээвэр зогсож, зурагтын дэлгэц тэр бүхнийг сонин болгон дэлхий даяар өрсөлдөн үзүүлж байхад нүүдэлчид тэмээн хөсгөндөө гэрээ эвхэж ачаалаад нүүж л явна. Мянга мянган жилийн салхи шуурга, үер бороо, тэсгим хүйтэн, аагим халууныг нүүдэлчний бяцхан гэр туулан, нүүсээр л авай. Шинэ нутаг дээр буугаад газар хөндөлгүй ханаа шийрлэж гэрээ дугуйлаад шороогоор нь зуухаа барина. Тэд мод бутыг хайрлаж, малынхаа аргалыг түлнэ. Үнээний зэл, морины уяаны шон, гадас мэтийг газарт зоох боловч нүүхдээ сугалж аваад нүхэнд нь ургамалын үр хийгээд шороо дүүргэж эдгээнэ. Гэрийн буурин дээр үлдэх шавар зуухаа нурааж газартай нь тэгшилж орхино. Айл нүүснээс хойш удалгүй онгож эдгээд, хээр талын өвс халиурна. Хээр тал ингэж мянга мянган жил онгон зэрлэгээрээ үлджээ.
Эгэл борог нүүдэлчний энэ л ахуй амьдрал дунд аян нүүдлийн замд уртын дуу төрж, өвгөдийн зөн мөрөөдлийн шастирыг их хөлгөн туульсаараа товчоолон аялгуулан хайлна.
Дэлхийнхээ баялагийг ухаж хоослоод, түүгээр буй болгосон хөгжил дэвшил хэмээх хэт тансаг хэрэглээний төвлөрсөн суурин ахуй, дэлхийгээ хайрлан хямгадаж дээрх баялагийг нь гамнан аж төрж буй нүүдэлчин ахуй хоёрын зааг дээр бидний эх болсон газар дэлхийнхээ хувь заяаны тухай эмзэглэн шаналсан зүрхээ дарж зогсоно.
Тэнгэр бол бидний эцэг, дэлхий бол бид бүхний ээж нь юм хэмээн Монголчууд үзнэ. Уул толгод ус булаг, өвс ургамал, хад чулууг бүгдийг амьтай сүнстэй, оюун ухаантай хэмээн хүнчилэн харьцдаг билээ.
Чухам ингэж үзвээс, хүн төрөлхтөн өөрийн гарвал язгуур луу, төрүүлсэн ээж рүүгээ нийтийн аян дайнд хөдөлсөн биш үү?
Хүн төрөлхтөний нүүдэлч соёл иргэншлийн сүүлчийн үнэт зүйлсийг тээж яваа нүүдэлчин малчдын бэлчээр нутаг руу уул уурхайн ашигт малтмалын хайгуулын лиценз авсан баян компаниуд сүлжилдэн давхилдах боллоо. Өвс халиурч, зээр жирэлзэн гүйсэн тэр уудам хээр тал нутгийн хөрсөн доор алт, нүүрс, ураан, байгаа юмаа. Газрын гүнээс үлэмж их баялаг ухаж олборлоод тал нутагт гоёмсог хот байгуулж, нүүдэлч малчдын “хоцрогдсон” гэх ахуйг өөд нь татаад амьдралыг нь сайхан болгох тухай “үлгэр” ярьж явна. Дэлхийн бөөрний дэлэмхэн хэсэгт торж үлдсэн монгол нүүдэлчдийн ахуйгаа бэлчээр нутагтайгаа хадгалан үлдэхийн төлөө тэсч зогсох цаг тулж ирээд байна.
Яг одоо шөнө дунд болж байна. Малчны жижигхэн гэрт аргалын гал дүрэлзэж, нарны зайгаар цэнэглэгдсэн цахилгаан үүсгүүрт цахим дэлгэцээ залгаад дэлхийтэй холбогдож байна. Дэлхий маань дэндүү жижигхэн. Хүний хэрэглээ цаглашгүй.
Монголын хээр талд нар болон салхи хэмээх хэзээ ч үл шавхагдах эрчим хүчний эх булагтай билээ, бид. Ураан хэмээх дэлхийн баялаг гүндээ байж байг. Тэр чинь эх дэлхийнхээ хэвлийн дулааны тэнцвэрийг барьдаг юм биш үү? Жаахан дэлхийдээ тэрхүү дотоод эрчим нь хэрэгтэй, тэгээд ч тэр шавхагдашгүй биш ээ. Алт эрдэнэс нь ч дэлхийдээ хэрэгтэй. Тэр шавхагдах дөхөж байна.! Ухаж биш ургуулж хэрэглэе.
Эх болсон газар дэлхийгээ өөрсдийн амар хялбар, баян тансаг амьдралын золиос болгох ёсгүй.
ХҮН ТӨРЛӨХТӨӨН! ДЭЛХИЙ ЭЭЖДЭЭ ХАЙРЫН ҮГЭЭ ИЛГЭЭЖ ХҮЧИРХИЙЛЛЭЭР БУС, ХАЙРААР ӨЛГИЙДӨН ӨМГӨӨЛЬЕ!. ДЭЛХИЙ ЭЭЖЭЭ ХАЙРААРАА ТЭВЭРЦГЭЭЕ!
Миний тарни: ДЭЛХИЙ ЭЭЖ ТАНДАА БИ ХАЙРТАЙ!
Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
2012 он.
---
"Хээр талаас бичсэн захидалууд", цуврал 8 эсээ, 2012, Өнөөдөр сонинд хэвлэгдсэн.
Г.Мэнд-Ооёо "Гол ус тунгалагших цаг" /УБ 2016/ номын 331талаас дэлгэрүүлж уншина уу.

Click here to change this text

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах