Цэс Close

Стресс амьдралд нөлөөлөх нь

[cmsmasters_row data_shortcode_id="6n7ki5sfk" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="rfljt4yhn" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="hull12y9ms" animation_delay="0"]
Стресс амьдралд нөлөөлөх нь

Стресс гэдэг бол сэтгэл зүйн хүнд дарамт, хэцүү нөхцөл байдлаас шалтгаалдаг зүйл.

Стресс нь айдас түгшүүрт автах, өдөр болгон шаналгаатай байх хэлбэрээр илэрдэг. Сэтгэл зүйд учирч байгаа ачаалал хэрээс хэтэрсэн тохиолдолд эрүүл мэнд муудаж, бусад шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.

Стрессийн эхэн үед сэтгэлийн хүчээ дайчилсны хүчинд бие махбодид өөрчлөлт гарахгүй байж болно. Харин хүн биеийн болон сэтгэлийн хэтэрхий их хүчтэй цочролд орсон үед бие махбодь нь өөрийн эрхгүй хамгаалах оролдлого хийж эхэлдэг байна. Үүнийг эерэг стресс гэж нэрлэдэг. Эерэг стрессийн үед эргэн тойрныхоо зүйлстэй дасан зохицох боломжтой.

Хэрвээ ийнхүү дасан зохицож, стрессийн нөхцөл байдлаас гарч чадахгүй бол архаг стресс буюу зовлон болж хувирдаг. Энэ нь бие махбодид сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийм үед ямар ч цохилт хүний хэвийн байдлыг эвдэж, өвчин үүсгэж болно. Хүний хамгаалах систем нь стрессийг даван гарч чадахгүй сэтгэцийн асуудалд орж мэдэх юм.

Стресс үүсэх шалтгаанууд

Стресс ихэвчлэн амьдралын таагүй хүнд үед үүсдэг.Гадаад хүчин зүйлд өөр газар шилжин амьдрах, ажлаа солих,  ойр дотны хүний үхэл, гэр бүл салалт, өдөр тутмын таагүй явдлууд, мөнгөний асуудлууд, цаг хугацаа шахуу ачаалалтай ажил, хэрүүл маргаан, гэр бүлийн харилцааны тааламжтай бус байдлууд зэргийг нэрлэж болно. Харин дотоод хүчин зүйлд амьдралын үнэ цэнэтэй зүйлс, итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэл, хэлсэндээ хүрэх зэрэг зүйлс орно.

Стресс үүсгэгчдийн нөлөөлөх хүч нь тухайн хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлог болон амьдралын туршлагаас шалтгаалдаг байна.

Стрессийн шинж тэмдэг

Стрессийн шинж тэмдэг нь байнга эсвэл гэнэт цөөхөн хоромд ч илэрч болно. Ихэвчлэн гэнэтийн сэтгэл хөдлөлийн тэсрэлт маягтай илэрч, айдас мөн зүрх хүчтэй цохилох хөлрөх шинж тэмдгүүд илэрнэ.

Стрессийн хоёр гол шинж тэмдэг бол айдас түгшүүр, тайван бус байдлыг хянаж чадахгүй байх явдал юм.

Түүнчлэн ядарч сульдах чичрах, тэвчээргүй байдал, нойргүйдэл, нойр алдагдах, анхаарал төвлөрөхгүй байх, сэтгэл санаагаар унах, уйлах, идэвхгүй байдал зэрэг шинж тэмдгүүд бий болно.

Стресс бүр хүндэрсэн тохиолдолд толгой өвдөх, согтууруулах, мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах, зүрх судасны өвчин тусах, байнгын айдас түгшүүрт автах, сэтгэл гутрал зэрэг зүйлс тохиолдоно.

Стрессийг хэрхэн арилгах вэ?

Хүмүүс бэрхшээлтэй асуудлыг янз бүрээр хүлээж авдаг. Нэг хэсэг нь стрессийн эсрэг зогсож, асуудлаа хөнгөн шийдэж чаддаг бол зарим нь учраа олохоо байж уур бухимдалд автдаг. Харин нөгөө хэсэг нь айдас түгшүүрийн үед өөрийгөө ямар ч хамгаалалтгүй мэт санах нь бий.

Орчин үед стресс үүсгэх хүчин зүйлс олноор бий болсон тул түүнтэй үр дүнтэй тэмцэхэд суралцах хэрэгтэй.

Стрестэй тэмцэх дараах үндсэн аргууд байгаа гэж үздэг.

1)    бие махбодийн дасгал хөдөлгөөн, бясалгал хийх, амрах, сөрөг сэтгэл хөдлөлөө өөр хүнтэй хуваалцан тайвшрах зэрэг нь хөнгөн зэргийн стрессийн үед үр нөлөөтэй.

2/ сэтгэл зүйчээс зөвлөгөө авах- Урт хугацаанд үргэлжилсэн, хүнд хэцүү стрессийн үед зөвхөн үр дагаврыг биш харин учир шалтгааныг нь тодруулж сэтгэл засал хийлгэх нь зүйтэй байдаг.

Хүний амьдралд бэрхшээлтэй зүйл тохиолдохгүй байна гэж үгүй. Энэхүү зөвлөгөө танд стрессээс гарахад тусална гэж найдаж байна.

 

Click here to change this text

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах